Өнөөдөр болох үйл явдал:
11:00 цагт: ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, менингококкт халдварын зөвлөмж болон бусад халдварт өвчин, мpox-сармагчны цэцэг өвчний талаар өөрийн байрандаа мэдээлэл өгнө.
12:00 цагт: “Шинэ цас” калигафын үзэсгэлэнгийн нээлт “Бичиг соёл” төвд болно.
16:00 цагт: ”18 дахь хаврын хайр” драмын жүжиг энэ сарын 15,16 21, 22, 23-нд Улсын Хүүхэд Залуучуудын Театрт болно.
19:00 цагт: Хайр дурлалын аялгууг зүрхэнд хүргэгч дуучин Д.Болд, Наагий, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун нарын дуулсан 20 гаруй дуунаас бүрдсэн онцгой үдэш Zaisan Hill Complex-д болно.
Монголын эртний нүүдэлчдийн үнэт өв соёл, үндэсний өвлийн спортын төрөл “Мөсний шагайн харваа”-г сонирхогчдын сургалт-тэмцээн энэ сарын 16 хүртэл үргэлжилж байна.
Орон нутагт:
-Үйлдвэрийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах санал тавьж, мэдээлэл өгөх зорилгоор “Эрдэнэт машин цогцолбор үйлдвэр 2025” олон улсын форум үзэсгэлэнг Орхон аймагт зохион байгуулна.
-Өвлийн аялал жуулчлалын хамгийн том үйл ажиллагаа “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн урд Хайчийн аманд болж байна.
Хилийн чанадад:
-“Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод 2025 оны 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд тус тус зохион байгуулна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.