НИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо ажиллаж Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг танилцуулна

НИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо ажиллаж Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг танилцуулна

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид өнөөдрөөс эхэлж өөр өөрийн тойрогтоо ажиллах бөгөөд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг иргэд, олон нийтэд танилцуулах юм.

Төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах уулзалт өнөөдөр Багануур дүүргээс эхэлж байна. Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэхдээ олон төвт хот болгохоор төлөвлөсөн.

Анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байсан Улаанбаатар нийслэлийг үүнээс хойш 6 удаа төлөвлөсөн байдаг. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь иргэн амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд түлхүү чиглэгдсэн.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.