Сэлэнгэ аймгийн охидын баг волейболын улсын аваргын алтан медалийн эзэд боллоо
Монголын волейболын холбооны 2025 оны Өсвөрийн охидын улсын аварга шалгаруулах тэмцээнээс Сэлэнгэ аймгийн охидын шигшээ баг аваргаар шалгарлаа.
Тэмцээнд эх орны өнцөг булан бүрээс ирсэн 58 багийн багш, дасгалжуулагчид, 700 орчим өсвөрийн волейболчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
Сэлэнгэ аймгийн БТСГ-ын охидын шигшээ багийг ахлах дасгалжуулагч А.Амартүвшин, туслахаар Э.Лхагваа нар ажилласан байна.
Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар А.Амартүвшин, шилдэг тэгш тоглогчоор У.Гоомарал, шилдэг хаагчаар Ө.Халиунаа нар тодорсон байна.
Охидын баг өнгөрсөн 2024 онд улсын аваргын мөнгөн медаль хүртэж байсан юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.