Өнөөдөр болох үйл явдал.
11:00 цагт: Онцгой байдлын ерөнхий газарт гал түймэр, гамшиг ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийнэ. Холбогдох утас:88249813, 91006131
11:40 цагт: УИХ-ын гишүүн, АҮБХ-ны дарга С.Ганбаатар "Цахилгаан дулаан, эрчим хүчны үнийг үндэслэлгүй өсгөсөн Засгийн Газарт хариуцлага тооцох" талаар чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийнэ.
“Зууны мэдээ” сонины хэвлэл, мэдээллийн төвд
11:30 цагт: УИХ-ын гишүүн Э.Болормаагийн сонгуулийн хууль зөрчсөн аудитын тайлан болон нотлох баримтуудыг дэлгэж, УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай улс төрийн намууд, иргэдээс мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Төрийн эрх бүхий албан хаагчид CU компанийн урилга, зардлаар БНСУ-д ажлын өдрүүдээр 5 хоног аялж ирсэн талаар “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” төрийн бус байгууллагаас мэдээлэл хийнэ.
18:00 цагт: "Торгоны зам ралли" олон улсын уралдааны маршрут танилцуулах үйл ажиллагаа "Шангрила Улаанбаатар" зочид буудлын "Парис-Бээжин" танхимд болно.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.