Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригтыг Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн захирлаар томилов

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригтыг Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн захирлаар томилов

“Хурдасгуур” төвийн захирал Д.Зоригтыг Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар томилжээ. Мөн Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэд даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томилсон байна. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нь УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм. Д.Зоригтын хувьд Орос гуравдугаар сургууль, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг улс төр судлаач, хятад судлаач мэргэжлээр төгсч, 1996-1998 онд Австралийн их сургуульд олон улсын харилцааны магистр, 2002-2003 онд Японы Киюшюгийн их сургуульд хууль зүйн ухааны магистрт суралцсан байдаг.

Ажил хэргийн тухайд, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Үйлдвэр, худалдааны яаманд ажиллаж байгаад “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал, 2008-2012 онд Эрдэс баялаг эрчим хүчний сайд зэрэг албан тушаалыг хашиж байсан байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.