7 хоногт 7 байгууллагын 36 журам хүчингүй боллоо.
Зөвшөөрлийн зөвлөл ээлжит хоёрдугаар хурлаа зохион байгууллаа. Эхний хурлаар хууль давсан бүртгэл, журам, актуудыг хүчингүй болгох чиглэл өгсний дагуу өнөөдөр төрийн 7 байгууллага, зөвшөөрлөөс давсан 28 журмыг бүхэлд нь, 8 журмыг хэсэгчлэн цуцлаад байна.
Үүнд Хот байгуулалт, Байгаль орчин, Эрүүл мэнд, Цахим хөгжил, Хууль зүй зэрэг яамд, Харилцаа холбооны зохицуулах хороо, Дархан-Уул, Дундговь аймаг орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд багтаж байна.

Харин "Зөвшөөрлийн тухай хууль"-ийн хэрэгжилтийг хангуулаагүй буюу хууль давсан бүртгэл, журам, актуудаа цуцлаагүй Эрчим хүч, Уул уурхай, Боловсролын яамдуудад зөвлөлөөс ажлын хэсэг гарган ажиллахаар боллоо. Ажлын хэсэг салбар бүрд хэрэгжиж буй хууль тогтоомжид иж бүрэн үнэлгээ өгнө. Банк санхүү, гааль татвар зэрэг салбарт зөвшөөрөл олгох харилцааг зохицуулж буй хууль, дүрэм журамд шинжээч томилон ажиллуулах юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.