Барьцаалан зээлдүүлэх газрууд өнгөрсөн онд 162.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Барьцаалан зээлдүүлэх газрууд өнгөрсөн онд 162.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

“Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч” 2024 оны 4 дүгээр улирлын тайланг Санхүүгийн зохицуулах хороо нэгтгэжээ. МЗҮАЭ 479 ломбард байгаагаас 326 нь хуулийн этгээд, 153 нь иргэн ажээ. Эдгээрээс 71 хуулийн этгээд нь СЗХ-нд, 255 хуулийн этгээд, 153 иргэн Аймаг, нийслэлийн Засаг даргад бүртгүүлсэн байна.

Тус салбарын нийт хөрөнгө 959 тэрбум төгрөг аж. Харин 643.1 тэр бум төгрөгийн зээл олгосон байна. Түүний 45.2 тэрбум төгрөгийн зээлийн хугацаа хэтэрчээ. МЗҮАЭ-дийн хөрөнгийн 93,3 хувь буюу 894 тэрбум төгрөгийг эргэлтийн хөрөнгө эзэлж байна. Эргэлтийн хөрөнгийн 6.8 хувь нь мөнгөн, 67 хувь нь зээл , 2 хувь нь өмчлөх бусад, 17, 5 хувь нь бусдаас бүрджээ.

Нийт өр төлбөр бас эздийн өмчийн 46.2 хувийг өр төлбөр эзэлж байна. Түүний 20.7 хувийг зээл, 6 хувийг гаргасан өрийн бичиг, 19.5 хувийг бусад өр төлбөр бүрдүүлсэн байна. МЗҮАЭ 326 хуулийн этгээд 638 тэрбум төгрөгийг 495,010 зээлд гаргажээ. Харин 153 иргэн 5 тэрбум төгрөгийг 6,004 зээлд олгожээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.