Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 36 дуудлага иржээ

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 36 дуудлага иржээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны нэг , гал түймрийн 36 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 175 иргэний аюулгүй байдлыг ханган, 3 тэрбум 470 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.

Гал түймрийн дуудлага

• Баянгол дүүрэгт -7,

• Баянзүрх дүүрэгт-8,

• Сүхбаатар дүүрэгт-2,

• Сонгинохайрхан дүүрэгт-12,

• Налайх дүүрэгт-2, • Хан-Уул дүүрэгт -4,

• Чингэлтэй дүүрэгт -1 бүртгэгдсэн байна. Гал түймрийн дуудлагыг шалтгаан нөхцлөөр авч үзвэл зонхилох хувийг яндангийн цонолт 14, ил гал 10, цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас үүдэлтэй 11, бусад 1 дуудлага ирсэн. Пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.