"Амьдрахуй" жүжгийг Тувагийн үндэсний театр олон улсын франчайз эрхээр худалдан авна
Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн “Орфей” театрын бүтээл “Амьдрахуй” драмын жүжгийг олон улсын франчайз эрхээр ОХУ-ын БНТУ-ын Кызыл хотын үндэсний их театр худалдан авахаар болжээ.
Уг жүжгийг Мягмаранарангийн Батболд найруулсан бөгөөд 2024 онд тайзнаа анх тавигдаж, нийт 15 мянган үзэгч үзжээ.
Театрын урлагийн мэргэжлийн судлаач, шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан тус жүжгийг ОХУ-ын БНТУ-ын Кызыл хотын үндэсний их театр худалдан авахаар болсон нь манайдаа анхны тохиолдол юм.
Франчайз гэдэг нь театр, продакшн эсвэл уран бүтээлч байгууллага жүжгийнхээ найруулгын тавилтыг бусад театр, продакшнд төлбөрийн (роялти) нөхцөлтэйгөөр олгох бизнесийн загварыг хэлдэг байна. Энэ нь олон улсын театрын салбарт өргөн хэрэглэгддэг боловч Монголд төдийлөн түгээмэл хөгжөөгүй аж.
Дашрамд дуулгахад “Амьдрахуй” жүжиг Дэлхийн театрын өдөр буюу 2025 оны 3-р сарын 27-ноос тайзнаа дахин тавигдах аж.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.