Өнөөдөр болох үйл явдлын тойм:
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжигийн урилгаар БНХАУ-д энэ сарын 24-27-нд албан ёсоор айлчилж байна.
10:00 цагт: Сар шинийн барилдааны тасалбарыг худалдаалж эхэлнэ.
11:00 цагт: Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан болно.
11:00-12:00 цагт: Татварын багц хуульд бизнес эрхлэгчдийн өгсөн санал дүгнэлтийн талаарх хэвлэлийн хурал МҮХАҮТ-д болно.
15:40 цагт: Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн хүрээнд Завхан Бродерс vs ИНЮТ Ти Эл Жи /эр/ тоглолт “Юү Жи Арена”-д болно.
18:10 цагт: Улаанбаатар Амазонс vs Омни Хүлэгүүд /эм/ тоглолт “Юү Жи Арена”-д болно.
20:40 цагт: Хасын Хүлэгүүд vs Эс Жи АПЭС /эр/ тоглолт “Юү Жи Арена”-д болно.
Тэгш тоогоор төгссөн дугаартай машин өнөөдөр авто замын хөдөлгөөнд оролцоно.
Нөөцийн махыг хоёрдугаар сарын 7-ноос эхлэн 446 хүнсний дэлгүүрээр худалдаж байна.
“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ныг дуустал “Соёолж молл”, "Их наяд” худалдааны төвд гарч байна.
МҮЭ-ийн Соёлын төв ордоноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Миний Монгол-2025" үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.
“Энэтхэгийн соёл, гар урлалын үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарч байна.
Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн "Чингис хаан" Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.
Орон нутагт:
Өмнөговь аймгийн Даланзадгадын Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд ажлын байрны өдөрлөг болно.
Хилийн чанадад:
“Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод нэгдүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд тус тус зохион байгуулж байна.
Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн Гран при тойргийн тэмцээний 3 дугаар цуврал Монако вант улсын Монте-Карло хотноо 2 дугаар сарын 17-28-нд болж байна. Дэлхийн шилдэг 20 эмэгтэй тамирчин өрсөлдөж буй энэ тэмцээнд Монголоос ОУХМ Б.Мөнгөнтуул оролцож байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.