Өнөөдөр болох үйл явдлын тойм:
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-гийн урилгаар энэ сарын 24-27-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөнө.
10:30 цагт: Боловсролын сайд П.Наранбаяр “2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц” болон сурагчдын амралтыг өөрчилж байгаа талаар Боловсролын яаманд мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 99169068
12:00 цагт: Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны 1, 2-ын даваа болно.
15:45 цагт: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад Хэргийн Сайд Уинстон Питерс энэ сарын 27-28-нд манай улсад албан ёсоор айлчлахдаа ГХЯ-нд айлчлалын дүнгээр хэвлэл мэдээлэлд хандаж албан ёсны мэдэгдэл хийнэ.
-Цагаан сарын баярт зориулсан “Номын сангийн хишиг өдөр” соёлын боловсролын хөтөлбөр Үндэсний Номын сангийн төв байранд энэ сарын 20-27-нд хэрэгжиж байна.
-Тэгш тоогоор төгссөн дугаартай машин өнөөдөр авто замын хөдөлгөөнд оролцоно.
-Нөөцийн махыг хоёрдугаар сарын 7-ноос эхлэн 446 хүнсний дэлгүүрээр худалдаж байна.
-МҮЭ-ийн Соёлын төв ордоноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Миний Монгол-2025" үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.
-“Энэтхэгийн соёл, гар урлалын үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарч байна.
-Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн "Чингис хаан" Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
-Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн Гран при тойргийн тэмцээний 3 дугаар цуврал Монако вант улсын Монте-Карло хотноо 2 дугаар сарын 17-28-нд болж байна. Дэлхийн шилдэг 20 эмэгтэй тамирчин өрсөлдөж буй энэ тэмцээнд Монголоос ОУХМ Б.Мөнгөнтуул оролцож байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.