Сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын сүүлчийн тоглолт өнөөдөр болно
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын сүүлчийн тоглолт өнөөдөр болно. АПЭС-ын залуус “Уурхайчид”-ыг, “Завхан Бродерс”-ынхан “Сэлэнгэ Бодонс”-тай тоглосноор энэ улирлыг хаах юм. Улмаар энэ сарын 9-ний ням гарагаас плей-оффын тоглолтууд эхэлнэ.
“Хүлэгүүд” 19 хожил, найман хожигдолтойгоор улирлыг тэргүүллээ. Тэд өнөөдрийн тоглолтоос шалтгаалан “Уурхайчид”, “Дархан Юнайтед”-ын аль нэгтэй нь плей-оффт таарах юм. Тэгвэл “Бишрэлт Металл” долоо дараалсан хожлынхоо ачаар улирлыг хоёрдугаар байраар өндөрлүүлж байгаа бөгөөд мөн л өнөөдрийн тоглолтын үр дүнгээс шалтгаалан өрсөлдөгч нь тодорно. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн лигийн аваргын төлөөх цувралын ээлжит тоглолт өнөөдөр болно.

“Омни Хүлэгүүд”-ийн бүсгүйчүүд “Улаанбаатар Амазонс”-той хоёр дахь жилдээ финалд таарч байгаа бөгөөд цуврал 2:2 байгаа юм. Тиймээс өнөөдөр хожсон нь аваргын цом өргөхөд нэг алхам ойртоно.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.