ХЭҮК-т НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн талархал илэрхийллээ

ХЭҮК-т НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн талархал илэрхийллээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн С.Дондов, Г.Нарантуяа, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нар Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн, Хүний эрхийн үндэсний зөвлөх Ч.Алтангэрэлтэй хүний эрхийн төлөв байдал, хүний эрхийн үндэсний байгууллагыг чадавхжуулах асуудлаар харилцан мэдээлэл хуваалцаж, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар өнөөдөр /2025.03.06/ санал солилцлоо.
ХЭҮК-ын үйл ажиллагааг дэмжиж, чадавхжуулахад НҮБ-ын хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулж ирсэнд талархаж буйгаа Комиссын дарга Д.Сүнжид илэрхийлж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Хүний эрх хамгаалагчийг хамгаалах, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмын үйл ажиллагаа болон хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч мэдээлэл өгөв.

content 1888 Дарга

Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн хүний эрхийн боловсролыг албан бус боловсролын тогтолцоогоор дамжуулан түгээхэд ХЭҮК манлайлан ажиллаж байгааг сайшааж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд тусгахаар төлөвлөсөн хүний эрхийн асуудлын мөрөөр хүний эрхийн хэрэгжилтэд бодлогын ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байгаагаа онцоллоо.

content 1888 IMG 1605

content 1888 IMG 1686

content 1888 IMG 1646

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.