БНСУ-ын Өмнөд Кёнсан мужийн Гадаад иргэдийн дэмжих төвийн Монгол иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Мөнхзаяаг хүлээн авч уулзав

БНСУ-ын Өмнөд Кёнсан мужийн Гадаад иргэдийн дэмжих төвийн Монгол иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Мөнхзаяаг хүлээн авч уулзав

Уулзалтаар БНСУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Монгол иргэдийн дунд уулзалт зохион байгуулах, Үндэсний баяр наадам зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулах талаар харилцан мэдээлэл солилцов.

Тухайлбал Өмнөд Кёнсан мужид жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон Улсын бэсрэг наадам буюу МАМФ (MAMF) арга хэмжээ нь дэлхийн 21 орноос сонгон шалгарсан онцлох орныг тодорхойлж, тухайн орны түүх, соёл, урлаг, спорт, аялал жуулчлалыг таниулах зорилготой бөгөөд энэ жил тус арга хэмжээний 20 жилийн ой тохиож байна.

Энэ жилийн тухайд Монгол Улсыг онцлох орноор сонгосон нь хоёр улсын соёл, урлагийн харилцааг өргөжүүлэх боломж олгох бөгөөд Монголын соёл, урлагийг гадаад улсад сурталчлан таниулах, хоёр улсын хоорондын холбоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.