Өнөөдөр болох үйл явдлын тойм:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал эхэллээ.
9:00 цагт: Олон улсын харилцаанд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн Шангрила зочид буудлын BALLROOM танхимд болно.
10:00 цагт: Монгол Улс, БНСУ хооронд байгуулах "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" бизнес эрхлэгчдийн оролцоо нээлттэй хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.
10:00 цагт: Зам тээврийн салбарын 300 эмэгтэйн анхдугаар чуулга уулзалт зам, тээврийн яамны Б байрны "Их нүүдэл" танхимд болно.
11:00 цагт: Ой хээрийн түймрийн гаралт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийнэ.
Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 2018 оноос хойш Шахмал түлшнээс болж угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор шаардаж Засгийн газрыг шүүхэд өгч байгаа асуудлаар Хүний их эмч, АУ-ны доктор Г.Ууганцэцэг мэдээлэл хийнэ. /99790206, 80190070/
Нэгэн цаг үеийн зураач бүсгүйчүүд З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын "Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэн 3 дугаар сарын 15-ныг хүртэл Г.Занабазарын музейд үргэлжилж байна.
"Гэгээ/Glow" уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал "Норпей Арт" галерейд үргэлжилнэ.
4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” сарын аян үргэлжилж байна.
Хилийн чанадад:
Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг Прага хотноо Чехийн Үндэсний музейн “Historical building” танхимд нээнэ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.