Голын ай савд суурьшиж буй иргэд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Голын ай савд суурьшиж буй иргэд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Хөлийн гол, Толгойтын гол, Нарангийн гол, Зүүн салаа зэрэг голын ай сав дагасан газруудад суурьшиж буй иргэд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг ГУББГ-аас анхааруулаа. Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Энэ жилийн хувьд халиа тошин өмнөх жилүүдээс тархмал байдалтай байна.

Тухайлбал, нийслэлийн хэмжээнд инженерийн хийцлэлтэй 14 байршлын 71 га талбайд болон голын ай сав дагасан 32 байршилд, нийт 46 байршилд халиа тошин үүссэн. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор шар усны үерийн аюул тэр хэрээрээ нэмэгдэнэ. Хамгийн эрсдэлтэй байршил болох хүмүүсийн хэлж заншсанаар хуучин 22-ын товчоо орчимд үерийн далан мөсөөр дүүрсэн байсныг мөсийг нь зөөх, суваг гаргалгаа гаргаж байна” гэлээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.