БНСУ-ын Гёнги мужид Монгол сургуулийн салбар байгуулах талаар санал солилцлоо
БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Гёнги мужийн Боловсролын газрын дарга Им Тэ Хий-тэй уулзаж, тус мужид амьдарч буй монгол хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах, Монгол сургуулийн салбар байгуулах асуудлаар санал солилцов.
Боловсролын газрын дарга Им Тэ Хий Гёнги мужид ажиллаж, амьдарч буй олон соёлт гэр бүл, тэдний үр хүүхэд бол бидний нэг хэсэг бөгөөд мужийн Боловсролын газраас гадаад хүүхдүүдэд зориулан солонгос хэл, соёлын төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж буй бөгөөд монгол хүүхдүүдэд онцгой анхаарахаа илэрхийлэв. Уулзалтаар яригдсан зүйлийг бодит ажил хэрэг болгоход үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар боллоо.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.