“Шинэ сэргэлтийн бодлогo”-ын хүрээнд 4600 км төмөр зам барьж, боомтын нэвтрэх чадварыг 2-3 дахин нэмэгдүүлнэ

“Шинэ сэргэлтийн бодлогo”-ын хүрээнд 4600 км төмөр зам барьж, боомтын нэвтрэх чадварыг 2-3 дахин нэмэгдүүлнэ

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Тус байгууллагын гишүүн орнууд жил бүр хуралдаж, тухайн жилд төмөр замаар тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээгээ харилцан зөвлөлдөн тохирдог ажээ. Зөвлөгөөний үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Өнөөдрийн зөвлөгөөнд 12 орны 200 гаруй төлөөлөгч оролцож байна. Цар тахлын улмаас цахимаар зохиогдож байсан бол энэ жил Монголд болж байгаа нь олон давуу талтай. Цар тахлын дараа төмөр замаар тээвэрлэх ачаа тээвэр эрс өссөн.

content 1912 07d712a1 cf14 42cf b

Цаашид эдийн засгийн хямрал зарим улсад ойртон ирж буй учраас ачаа тээврийг нэмэгдүүлэхээр улс орны төлөөллүүд зөвлөлдөж байна. Тэр тусмаа хөрш зэргэлдээ болон бусад орнуудаар дамжин өнгөрөх ачааг нэмэгдүүлэх тал дээр хичээнгүйлэн ажиллаж байна. Олон улсын хэмжээнд экспорт, импортын ачаа бараа багасаж магадгүй гэж тооцож буй учир өртөг зардлаа бууруулах дээр онцгой анхаарал хандуулна. Ингэснээр өөрсдийн болон бусад ачаа тээврийг нэмэгдүүлэх боломжтой.

Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын Харбин хотноо Ганцмод-Гашуунсухайтын хил дамнасан гэрээг баталсан. Энэ сарын 17-нд чуулган эхэлмэгц гэрээг соёрхон батлах үйл явц эхэлнэ. Ингэснээр төмөр замаа богино хугацаанд ашиглалтад оруулна. Дагаад 4-5 боомт холбогдож, ачааны хэмжээ нэмэгдэнэ.

content 1912 616e82be 75b0 4e3d b

Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын хүрээнд 4600 км төмөр зам барьж, шинээр дөрвөн боомтыг төмөр замаар холбох, боомтуудын ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна” гэв.

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн тухайд 1956 онд Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын анхны 10 гишүүний нэг болсон. УБТЗ Ази-Европын холбосон хамгийн дөт коридорынхоо давуу талыг ашиглан дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аж. “УБТЗ” ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан “Хамтын ажиллагааны байгууллагын гишүүний орнуудын тавдугаар хэсгийн замаар 2025 онд тээвэрлэх ачааны хэмжээг тохиролцох зөвлөгөөн болж байна. Энэ замаар 34 сая тонн ачаа тээхээр төлөвлөсөн.

content 1912 3c63c295 5ab0 4877 a

Үүний 21 сая нь гадаад худалдааны ачаа буюу Монголоор дамжин өнгөрөх ачаа, уул уурхайн экспортын ачаа, иргэдийн өргөн хэрэглээний бараа буюу түлш, барилгын материал, эм, хүнс гэх мэт бараа байна. Эдгээрийг тээвэрлэхэд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг энэ хурлаар хэлэлцэнэ гэсэн үг. Дамжин өнгөрөх ачааны хэмжээг өнгөрсөн оны түвшинтэй ижил байлгахаар төлөвлөсөн. УБТЗ 2030 онд 50 сая хүртэлх ачааг тээнэ гэж тусгасан. Үүний тулд УБТЗ-ыг хос замтай болгох, цахилгаанжуулах, замын тээх нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, энэ онд 45 км замд их засвар хийнэ.

Замын-Үүд болон Сүхбаатар боомтын боловсруулах чадварыг нэмэгдүүлнэ” хэмээн ярилаа.Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд, тэр дундаа УБТЗ энэ онд хэдий хэмжээний, хэдэн нэр төрлийн гадаад худалдааны ачаа тээвэрлэхийг уг зөвлөгөөнд оролцогч талууд Улаанбаатар хотноо таван хоногийн турш хэлэлцэн тохирох юм.

content 1912 d6fd927a 6371 4a37 8

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.