Өнөөдөр болох үйл явдлын тойм:

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

8:30 цагт: Зам, тээврийн салбарын хяналтын улсын (ахлах) байцаагч нарыг чадавхжуулах нэгдсэн сургалт ЗТЯ-ны Б байр "Хөсөг" танхимд болно. 

9:30 цагт: "Хиймэл оюуны давалгаанд бэлдэх нь" хэлэлцүүлэг Блью скай зочид буудлын Кристал танхимд болно 

10:00 цагт: Монгол Улс, БНСУ хооронд байгуулах "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" бизнес эрхлэгчдийн оролцоо нээлттэй хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.

11:00 цагт: Зүүн аймгуудын түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тусламж хүргэхтэй холбогдуулан ОБЕГ-т мэдээлэл хийнэ.

19:00 цагт. “Samsara-Тэртээх хоёр зүрх” драмын жүжиг Соёлын төв өргөөний тайзнаа өдөр бүр тоглоно.

Нэгэн цаг үеийн зураач бүсгүйчүүд З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын "Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэн 3 дугаар сарын 15-ныг хүртэл Г.Занабазарын музейд үргэлжилж байна.

"Гэгээ/Glow" уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал "Норпей Арт" галерейд үргэлжилнэ. 

3 дугаар сарын 11-нд Дундговь аймгийн нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ-ын сар шинийн золголт Улаанбаатар хотод болно. 

3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл "Хайлаас модны доор чамайг хүлээнэ" жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглож байна.

4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” сарын аян үргэлжилж байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.