Г.Ариунбуян: Дөрвөн алба хаагч дундаа нэг тусгай зориулалтын хувцас дамжуулж, хэрэглэдэг нь үнэн

Г.Ариунбуян: Дөрвөн алба хаагч дундаа нэг тусгай зориулалтын хувцас дамжуулж, хэрэглэдэг нь үнэн

Гал унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын гурван албан хаагч дэлбэрэлтэд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсний улмаас дэлбэрч, ослын улмаас 11 том хүн, 3 хүүхэд түлэгдэж, 30 автомашин шатсан байдаг.

Онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөл байдал, хувцас хэрэгслийн талаар асуусан сэтгүүлчийн асуултад ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "4 алба хаагч дундаа 1 усны хувцас хэрэгсэл дамжуулж хэрэглэж байгаа нь бодит үнэн. Гэхдээ өчигдрийн алба хаагчид галын бүрэн хамгаалах хувцастай байсан. Аюулгүй байдлаа хангаж үүргээ гүйцэтгэсэн" гэлээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.