ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРЫН ДАНСЫГ БИТҮҮМЖИЛЖЭЭ
Өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сарын 15-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Би хэдэн халтар төгрөг цуглуулсан хэдэн ченжүүдээс айхгүй" хэмээн НИТХ-ын ээлжит бус нэгдүгээр хуралдааны үеэр мэдэгдсэн.
Түүний энэ үгэнд "Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо" ТББ-аас гомдол гаргаж уг хэрэг шүүхийн шатандаа яваа. Тэгвэл өнөөдөр тойргийн шүүхийн шийдвэр гарч Хотын дарга Х.Нямбаатарын дансыг битүүмжилсэн байна.
Тодруулбал, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, 1 тэрбумыг төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэлх хугацаанд Х.Нямбаатарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 1 тэрбум төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж гарчээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.