Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Сенатын танхимын дарга бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Сенатын танхимын дарга бараалхлаа

Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Сенатын танхимын дарга Милош Вийстрчил бараалхлаа.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлтэй Монгол, Чех Улсад хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг Ерөнхийлөгч онцолж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

content 1925 e582593e 352f 4d45 9

Сенатын танхимын дарга Милош Вийстрчил Ерөнхийлөгчийг хүндэтгэн үдийн зоог барьж, хоёр орны хууль тогтоох байгууллага, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа нотоллоо. Чех Улсын парламентын Сенатын танхим 81 суудалтай бөгөөд гишүүд 6 жилээр сонгогддог. Тэдний гуравны нэгийг хоёр жил тутамд 27 тойрог тус бүрээс нэг мандатаар сонгодог байна.

content 1925 7ed138f5 a9bc 47e7 b

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.