Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өнөөдөр болох үйл явдлын тойм

10:00 цагт: УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ.

10:00 цагт: Энэтхэг уран бүтээлч Рену Кумар “Сэтгэлийн хэлхээс” үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.

11:00 цагт: Монголын банкны холбооноос “Банкны салбарын тойм 2024” судалгааг танилцуулна.

11:00 цагт: Эдийн засгийн тайлбар толь номын нээлт Үндэсний төв номын санд /хуучин барилгад/ болно.

16:00 цагт: Австралийн тэтгэлэт хөтөлбөрийн Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн хүрээнд панел хэлэлцүүлэг Шангри-Ла зочид буудалд болно. 

Орон нутагт:

15:00 цагт: "Эрчүүдийн аминчхан яриа" сэдэвт өдөрлөг Сэлэнгэ аймгийн Нийтийн номын санд болно. 

-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөрлөг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын олон улсын худалдааны төвд болно.

-Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Японы Хүүхдийг Ивээх сан, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо хамтран Эрт тусмаа өдөрлөг зохион байгуулна.

-Төв аймаг дахь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн нээлттэй өдөрлөг Мөнх-Алдарын талбайд болно.

Хилийн чанадад:

 “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн Чехийн Үндэсний музейд 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.