Ажлын байр нэмэгдүүлэх ёстой мөнгөөр сонгууль хийчихсэн юм биш биз?

Ажлын байр нэмэгдүүлэх ёстой мөнгөөр сонгууль хийчихсэн юм биш биз?

Засгийн газар 27 тусгай сантай. Үүний 13-ыг хуулиар зохицуулдаг бол хуулиар тодорхой зохицуулаагүй, “...сан” гэсэн ганцхан өгүүлбэр Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд оруулаад, бий болгочихсон 14 сан бий. Хаанаас орлогоо бүрдүүлэх, юунд хэрхэн зарцуулахыг хуулиар тодорхой зааж өгсөн сангийн 1 нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан (ХЭДС).  

Энэ сан өнгөрсөн жил 61 тэрбум 887 сая төгрөг зарцуулжээ. Ийм их мөнгөөр монголчуудыг ажилтай, мэргэжилтэй болгосон болж таарав. Ажиллах хүчин бэлтгэхэд зарцуулсан мөнгөө харвал өдийд бид гадаадаас ажиллах хүч оруулж ирэх тухай ярьж суух учиргүй. Гэтэл 2024 оны эхний хагаст манай улс гадаадын 15.600 иргэнийг ажиллуулсан байна. ХЭДС-гийн мөнгө хаашаа урсаад байгаа болоод, манай улс ажиллах хүчний хомсдолд орчхов.

ХЭДС бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдэлд байдаг. Энэ сангийн төсвийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий (ХХҮЕГ) газар төвлөрүүлэн зарцуулдаг. Тус сан 2023 онд 9 тэрбум 957 сая төгрөг төсөвлөж, 81 тэрбум 320 сая төгрөг зарцуулан, төсвөө 9 дахин хэтрүүлжээ. Тэгвэл 2024 онд 61 тэрбум 887 сая төгрөг зарцуулаад байна. Үүнээс өмнөх жилүүдийн мөнгөний тоог харвал цочмоор их тоо гарна. Энэ мөнгөний үр дүн хаана байна вэ?

Үр дүн гарсан бол өдийд Засгийн газар, аж ахуйн нэгжүүд гадаадаас ажиллах хүч авах гээд хуулиа өөрчилж байхгүй байх байлаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны инститүтийн судалгаагаар 2023 онд манай аж ахуйн нэгжүүдийн 26% нь дотоодын хөдөлмөрийн зах зээлээс ажиллах хүч олж чадаагүй аж. Энэ онд 1 сая 420 мянган ажилчин хэрэгтэй гэнэ. ХЭДС, ХХҮЕГ ажиллах хүчний хомсдолоос гарахад ямар ч нэмэр болсонгүй.  

ХХҮЕГ-ын даргын тушаалаар 2024.04.10-нд ХЭДС-гийн 2024 оны төсвөөс эмэгтэйчүүд, ахмадууд, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн судалгаа, нөлөөллийн ажил зохион байгуулах, туршилтын төсөл хэрэгжүүлэх төсвийн хуваарь баталжээ. Үүгээр 7 аймаг, 7 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс эмэгтэйчүүд, ахмадууд, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн судалгаа хийж, нөлөөллийн ажил зохион байгуулан, туршилтын төсөл хэрэгжүүлэх үүрэг хүлээжээ. Архангай, Булган, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл аймаг, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн эмэгтэйчүүд, залуус, ахмадуудын хөдөлмөрийг дэмжихэд анхаарч, бусад аймаг дүүргийнхнийг энэ үйл ажиллагаанд хамруулсангүй. Ингэхдээ эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд 20 сая, ахмадуудад 20 сая, залуучуудад 20 сая зэргээр нийт 60 сая төгрөг хуваарилжээ. Аймаг, дүүрэг бүрт 60 сая, нийт 840 сая төгрөгөөр эмэгтэйчүүд, ахмадууд, залуучуудыг ажилтай, орлоготой болгосон гэсэн үг.  

Тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл шийдвэрлэдэг. Энэ зөвлөлөөс тодорхойлсон хөтөлбөр, төслийг ХХҮЕГ хэрэгжүүлдэг. Хөдөлмөр эрхэлтийг дэмжих чиглэлээр 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг Х.Булгантуяа даргатай Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл 2024.02.23-нд шинэчлэн баталж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг 01 тоот тогтоолын 1-р хавсралтаар баталжээ. Үүнд тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тус зөвлөлийг тэргүүлдгийн хувьд гарын үсэг зурсан байв. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс 2024.06.12-нд “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр хэрэгжүүлэх цогц сургалт 50%” хэмээн МҮХАҮТ руу 9 сая 910 мянган төгрөг шилжүүлжээ. Үүнээс 2 хоногийн дараа 2024.06.14-нд 2 удаа тус бүр 9.9 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байв. УИХ-ын сонгуулийн өмнөхөн гэсэн үг. Ажиллах хүчин бий болгох ёстой мөнгөөр сонгууль хийчихсэн юм биш биз гэсэн асуулт үүнээс гарч ирнэ.

Энэ мөнгийг юунд зарцуулсан талаар ХХҮЕГ-ын дарга З.Энхболдоос тодруулахад “Манай байгууллага маш олон чиглэлээр сургалт явуулдаг. Төсөл хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа өргөтгөх гэх мэт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн арга хэмжээг ХЭДС-гаас санхүүжүүлдэг. 2024 оны төсвөөс зарцуулаагүй үлдсэн мөнгө ч бий. МҮХАҮТ руу шилжүүлсэн мөнгө бол сургалтын дэмжлэг байсан. Тус танхим 2024 онд 10 мянган хүнд сургалт хийсэн. Тэр сургалт нь өндөр төлбөртэй. Уг сургалтад хамрагдсан зорилтот бүлгийн иргэдийг сургах дэмжлэг болгож, шилжүүлсэн” гэж тайлбарлалаа.

Гэтэл МҮХАҮТ уг сургалтаа үнэ төлбөргүй хийж байгаагаа тухайн үед орон даяар зарласан юм. Сургалт гэх гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй, үр дүнг нь тооцоход хэцүү зүйлээр халхавчлан, төсвийн мөнгийг замбараагүй зарцуулж болохгүй.

С.Сэлэнгэ

Нью-Йоркийн номын санд Эпштейний хэргийн 3.5 сая хуудас баримтыг дэлгэжээ

3 цаг 5 мин

Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдийг хамгаалах механизмийг бүрдүүлнэ

3 цаг 34 мин

АН бүлэг: Батлан хамгаалахын сайд Л.Батлутыг огцруулах шаардлага хүргүүллээ

3 цаг 57 мин

Монголбанкны нэрэмжит “Залуу судлаач” уралдааны шилдгүүд тодорлоо

7 цаг 53 мин

Стандарт, хэмжил зүйн газрын даргаар Х.Батжаргалыг томиллоо

8 цаг 0 мин

АНУ-ын Ерөнхийлөгч ДоналдТрамп "Ирантай хэлэлцээ хийхэд яарах шаардлагагүй" хэмээн мэдэгджээ

8 цаг 17 мин

Н.Учрал: Махны экспортыг зогсоохгүй. Үнийг захиргааны аргаар барихгүй

10 цаг 21 мин

Төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчилнө

10 цаг 55 мин

ОХУ дуунаас хурдан пуужин ашиглаж, Киев хот руу агаараар хүчтэй довтолжээ

11 цаг 7 мин

“Улаанбаатар марафон-2026”-д УИХ-ын дарга, гишүүд нэгдэж, эрүүл амьдралын хэв маягт уриалав

Уржигдар 20 цаг 43 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Даваадорж 42 км-ийн марафонд анх удаагаа оролцоо

Уржигдар 12 цаг 38 мин

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална

Уржигдар 10 цаг 44 мин

Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ

2026-05-22

Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг. Энэ хүн өөрийн хүсэл мөрөөдлөө биеэ хамгаалах чадваргүй охин дээр минь туршиж амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа.

2026-05-22

"Цусны донорын тухай" хуулийг эцэслэн баталлаа

2026-05-22

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталлаа

2026-05-22

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан "Зүй бус харилцаанаас үүдэн цэргийн эрүү мултарч, чих сэтэрсэн асуудал үүссэн

2026-05-22

Маргааш буюу тавдугаар сарын 23-нд нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орно

2026-05-22

Бүртгэлд ороогүй "testomed" E250" зэрэг эмүүдийг тамир тэнхээ оруулагч хэмээн худалдааж байжээ

2026-05-22

БНСУ-ын жүжигчин Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн нь нотлогдлоо

2026-05-22

Т.Аубакир: Хүүхдийн мөнгө, 0-3 насны хүүхдээ асарч буй ээжийн тэтгэмж, Одонгийн мөнгө зэргийг халамжаас хасна

2026-05-20

“Хүүхдийн марафон-2026” гүйлтийн арга хэмжээний бүртгэл эхэллээ

2026-05-20

БНСУ-ын жүжигчин Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн нь нотлогдлоо

2026-05-22

Маргааш буюу тавдугаар сарын 23-нд нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орно

2026-05-22

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

2026-05-19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Даваадорж 42 км-ийн марафонд анх удаагаа оролцоо

Уржигдар 12 цаг 38 мин

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

2026-05-19

НИТХ-ын шинэхэн дарга Д.Ихбаяр хурлаа хуралдуулж чадахгүй байна

2026-05-20

Х.Нямбаатарын туслах асан НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын 200 тэрбумын тендерийн хулгайг хэзээ шалгах вэ?

2026-05-21

"Цусны донорын тухай" хуулийг эцэслэн баталлаа

2026-05-22

Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг. Энэ хүн өөрийн хүсэл мөрөөдлөө биеэ хамгаалах чадваргүй охин дээр минь туршиж амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа.

2026-05-22

ЦЕГ: НЗДТГ-ын хэвлэлийн ажилтан Б.С-ийг 48 цаг саатуулаагүй мэдүүлэг авсан. Ямар хэрэгт холбогдуулан шалгасан нь тодорхойгүй байна

2026-05-20

Зохиолч Б.Шүүдэрцэцэг ирэх сонгуульд жагсаалтаар УИХ-д орно гэв үү?

2026-05-19

С.Цэнгүүн: Х.Нямбаатарыг бүтээмжгүй ажилласан гэж дүгнэж байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг тооцоо судалгаатай зарцуулах ёстой байсан

2026-05-21

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ

2026-05-19

Хагас коксон түлш нэвтрүүлснээр агаар бохирдуулагч бодисууд өмнөх оноос 40 гаруй хувиар буурчээ

2026-05-21

ОХУ дуунаас хурдан пуужин ашиглаж, Киев хот руу агаараар хүчтэй довтолжээ

11 цаг 7 мин

Нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчлах ажлыг хийж байна

2026-05-21

Х.Нямбаатар: Нийслэлийн хэвлэлийн ажилтан Саранцэцэгийг пейжид мэдээ өгсөн гээд 48 цаг саатуулжээ. Энэ улс хуультай шүү. Хүн хэлмэгдүүлэхгүй байх хуультай

2026-05-20

Сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорихыг өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас болно

2026-05-21

Сурталчилгаа