“MCS” группын Хамгаалалтын албатай холбоотой “Ноорог креатив” нэртэй компаниас санхүүжилт авч “тролл” баг ажиллуулсан гэж үзэн Ноорог.мн сайтын байранд гүйцэтгэх ажиллагаа явуулжээ

“MCS” группын Хамгаалалтын албатай холбоотой “Ноорог креатив” нэртэй компаниас санхүүжилт авч “тролл” баг ажиллуулсан гэж үзэн Ноорог.мн сайтын байранд гүйцэтгэх ажиллагаа явуулжээ

Өчигдөр буюу 17-18-нд шилжих шөнө ЭЦА-наас өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагаас Ноорог.мн сайтын байранд үзлэг нэгжлэг хийж, компьютеруудын хард дискнүүд, гар утас зэргийг хураан, 7 ажилтныг нь саатуулан мэдүүлэг авчээ. Сайтын ажилчдыг Эрүүгийн цагдаагийн газар саатуулан орой 22 цагаас өглөө 5 цаг хүртэл тайлбар мэдүүлэг авсан байна. Мөн тус сайтын ажлын хэрэгсэл, компьютерийн хард зэргийг нь хураан авсан байна.

Харин Цагдаагийн газраас тус сайтын залуусыг баривчилан саатуулаагүй тайлбар мэдүүлэг аваад явуулсан гэх мэдээллийг албан бусаар мэдэгдсэн бөгөөд албан ёсны мэдээлэл хийхийн тулд прокуророос зөвшөөрөл авах шаардлагатай гэжээ. Мөн тэднийг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйл.Үндэсний эв нэгдлийг бусниулах 1. Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.гэсэн зүйл заалтаар буруутгаад байгаа юм. Мөн Ноорог.мн сайт нь “Ноорог креатив” нэртэй компаниас санхүүжилт авч “тролл” баг ажиллуулсан гэх мэдээлэл гараад байна. “Ноорог креатив” ХХК нь өнгөрсөн сард баривчлагдсан “MCS” группын Хамгаалалтын албатай холбоотой байж болзошгүй гэж үзжээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.