УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Өдөр бүр “хов жив”, сенсаци дунд нийгэм яг солиорч галзуурч байна!

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Өдөр бүр “хов жив”, сенсаци дунд нийгэм яг солиорч галзуурч байна!

УИХ-ын гишүүн П.Сайнзориг сайн хуульчаас гадна нийгэмдээ шүүмжлэлтэй хандаж чаддаг эрүүл гишүүдийн нэг. Тэрээр “Бодлогын асуудал ярилцаж, мэтгэлцэж үзэж тардаг болоосой, дээр дооргүй. Гэтэл “цус”ярьж, улаан галзуу айдсаар удирдуулсан үндэс суурьгүй хамхуул адил нэг хэсэг нь, ЗГ, ЗГ-ын гишүүд нь “мөрдөгч” хийх, дотоодын хэддээ “томрох”, дотроо алалцсаар байтал энэ улс дэлхийн адаг болоход ойрхон байна шүү.

Өдөр бүр “хов жив”, сенсаци дунд нийгэм яг солиорч галзуурч байна даа” хэмээн ойрын өдрүүдэд нийгэм, улс төрд өрнөж буй үйл явдлын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтнээс Төрийн нарийн бичгийн дарга болтлоо өссөн, уг салбарт олон жил ажилласан туршлагатай хуульч. Энэ үг нь магадгүй өнөөгийн Хууль зүйн сайд О.Алтангэрэлд хандсан байр суурь болов уу.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.