Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өнөөдөр болох үйл явдлын тойм

8:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй  “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болно.

8:30 цагт: “Боловсролын Ерөнхий Газар” “Тэгш Оролцоот Ээлтэй Нийгэм” ТББ-н хамтран зохион байгуулсан “Бидний  мэдэх брайль бичиг” сэдэвт эсээ бичлэгийн  уралдааны шилдэгийг шалгаруулах ёслол  “Монгол улсын үндэсний номын сан”-ийн шинэ байранд болно.

9:00 цагт: Монголын цахим худалдааны долоо хоног арга хэмжээ ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.

9:00 цагт: Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө боловсруулах олон талт хэлэлцүүлэг Холидэй Инн зочид буудалд болно.

10:00 цагт: НИТХ-ын ээлжит бус V хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд болно. 

11:00 цагт: БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжюань “БНХАУ-ын өндөр чанартай хөгжил ба Монгол-Хятадын харилцааны хүндэтгэлийн төлөв” сэдэвт илтгэлийг ШУА-ийн төв байранд тавина.

19:00 цагт: “Жанцанноров" сан, Үндэсний Урлагийн Их Театр хамтран Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын гоцлол, найрал хөгжмийн бүтээл, дуу, романсын концертыг Соёлын төв өргөөнд тоглоно.

Орон нутагт:

Архангай аймгийн Хөгжимт драмын театрт "Зая гэгээнтэн" түүхэн дуулалт жүжгийг тоглоно.

Хилийн чанадад:

Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.