Гучин улсын 2084 иргэнийг хил нэвтрүүлэхгүй буцаажээ
Гадаадын иргэн, харьяатын газраас энэ оны эхний хоёр сарын байдлаар 12 улсын 211 иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаажээ. Хилээс буцаасан дээрх иргэдийн 148 нь БНХАУ, 24 нь БНСУ, 19 нь БНУзУ-ын иргэн байв.
Ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр өнгөрсөн онд 30 улсын 2084 иргэнийг хил нэвтрүүлээгүй байна. Үүнд, БНХАУ-ын 1238, БНСУ-ын 486, БНУзУ-ын 167, БНАзУ-ын 47, БНКирУ-ын 42, бусад улсын 105 иргэн байлаа.
Аялал жуулчлалыг дэмжих, Монгол Улсад зочлох жуулчдын тоог нэмэхээр визийн нөхцөлийг хөнгөвчилж, цахим виз олгохын хэрээр жуулчлах зорилгоор цахим виз авсан, визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улсын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэрэг хууль тогтоомж зөрчих нь олширч, хилээс буцаагдсан иргэдийн тоо нэмэгдсээр байгааг ГИХГ-аас мэдээллээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.