Ажлаа хийж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цэрэг, цагдаагийн алба хаагчийн ар гэрт гурван өрөө байр, талийгаачийн үндсэн цалинг олгодог болно

Ажлаа хийж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цэрэг, цагдаагийн алба хаагчийн ар гэрт гурван өрөө байр, талийгаачийн үндсэн цалинг олгодог болно

Энэ сарын 23-24-нд шилжих шөнө БЗД-ийн 26 дугаар хороо, "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт гарсан галын улмаас албан үүргээ гүйцэтгэж байсан Онцгой байдлын гурван алба хаагч харамсалтайгаар амиа алдсан. Талийгаачдыг өнөө өглөө /2024.01.29/ сүүлчийн замд нь үдсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар боллоо. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.