Өнөөдөр болох үйл явдлын тойм
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
9:00 цагт: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяны нээлт МҮХАҮТ-д болно.
9:00 цагт: “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг үе шат 2” төслийн нээлт Блью скайд болно.
9:00 цагт: Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн хүрээнд 21 аймгийн манлайлагч эмэгтэйчүүдэд зориулсан сургалт Блью скайд болно. Холбогдох утас: 89017101
11:00 цагт: Үндсэн хуулийн цэцийн шийдвэр шударга сонгуулийн зарчимтай нийцэж байна уу? хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумд болно.
11:00 цагт: “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртомоо барилгын компаниас болж хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзана. Холбогдох утас: 99700111
12:00 цагт: Хот төлөвлөлт олон улсын туршлага цуврал лекцэнд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц оролцож, “Хот төлөвлөлттэй холбоотой олон улсын болон Япон улсын жишээ” илтгэлийг Хэвлэлийн хүрээлэнд тавина.
15:30 цагт: “Баримтад нэгд” аяны хүрээнд зохион байгуулж буй гишүүнчлэлийн хөтөлбөрийн нээлт Блью скайд болно.
Хилийн чанадад:
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.