Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

Японы зүүн хойд хэсэгт байрладаг Цүмагой цанын баазад цастай уулын гүйлтийн Ази, Номхон далайн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болж, манай улс хос алтан медаль хүртлээ.

 

Тодруулбал, тус тэмцээнд манай улсаас 2023 оны цастай уулын гүйлтийн залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын аварга Н.Лувсаншарав оролцож хос алтан медаль хүртэв. Тэрбээр вертикал 3.5 км, 610 метрийн зайд 28 минут 10 секундийн амжилтаар эхний алтан медалиа гардсан юм. Үүний дараа классик 10 км, 850 метрийн зайд 52 минут 02 секундээр дахин түрүүлэв. Ингэснээр Ази, Номхон далайн бүсийн тэмцээнд хоёр удаа төрийн дууллаа эгшиглүүллээ.

 

Уг спорт нь цастай уулын замд тамирчдын тэсвэр, тэвчээрийг сорьдгоороо онцлогтой. Хоёр жилийн өмнө залуучуудын ДАШТ-д түрүүлж байсан түүний хувьд Ази, Номхон далайн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ Говь-Алтай аймгийн уулархаг бүсэд хийсэн бөгөөд энэхүү тэмцээнд түрүүлснээрээ 2025 оны финалын шатны уралдаанд оролцох эрхтэй болжээ.

 

Сүүлийн жилүүдэд цастай уулын гүйлт дэлхий даяар хурдацтай хөгжиж байгаа нэгэн шинэ төрлийн спорт юм. Ялангуяа Азийн Монгол, Япон, Солонгос, Австрали болон Европын орнуудад эрчимжиж байна. 

content 2060 6af5ae9a59da80f9edd3

content 2060 828e51e6e6a87e0daa59

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.