“Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк гүйлгээнд гарлаа

“Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк гүйлгээнд гарлаа

“Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк өнөөдрөөс гүйлгээнд гарлаа. 

Энэхүү шуудангийн дөрвөн нэр, нэг блок маркт цаатны нүүдэл, цаа бугаа унаад сургуульдаа явж буй хүүхдүүд, цаатан бөө, тайгын анчин болон цаатны отгыг жилийн дөрвөн улирлаар зохиомжлон харуулжээ. Мөн блокны чимэглэл хэсэгт баруун  тайгын Гадар Өөс уул, нас бие гүйцсэн этэр цаа бугыг дүрсэлж зурсан байна.

“Монгол цаатан” дөрвөн нэрийн маркийг 16 мянган ширхэг хэвлэсэн бөгөөд тус бүр нь 1000 төгрөгийн үнэтэй. Харин блок марк нийт 10 мянган ширхэг хэвлэгдсэн, ширхгийн үнэ нь 3000 төгрөг. Анхны өдрийн хос дугтуй (АӨД) 555 ширхгийг хэвлэсэн бөгөөд үнэ нь 12 000 төгрөг.  Марк, АӨД-ны зураач Б.Баярхүү. Маркийг Франц улсад хэвлэсэн. Энэхүү маркийг  хот, хөдөөгийн шуудангийн салбаруудад худалдаж байна.   

Цаатан гэж Хөвсгөлийн тайгад дөрвөн улирлын турш цаа буга маллан нүүдэллэн амьдардаг Тува угсааны монголжсон иргэдийг нэрлэдэг. Рашид-aд Диний “Судрын чуулган”-д анхлан цаа малладаг “Ойн урианхай иргэд”, “Ойн урианхай аймаг” гэж тэмдэглэгдсэн байдаг. Цаатангуудын аж төрдөг нутаг нь Хөвсгөл аймгийн Бүрхээлэг, Жамс, Улаан тайгын их уулс, Тэнгис, Шишгэдийн голын сав нутаг, Зүүн, Баруун тайга юм. 2024 оны хүн амын тооллогоор 200 гаруй хүн өөрийгөө “цаатан” гэж бүртгүүлжээ. Тэд 2800 орчим  цаа буга маллан аж төрж амьдарч байна.

content 2074 a1691bb39f7baade9d91

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.