“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 20-ны өдөр үргэлжлэх юм. Марафонд гүйх хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнаар бүртгүүлж, онлайнаар хураамжаа төлөх боломжтой.

content 2082 67fcb4b1870dd507f473

Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байх бөгөөд бүртгэлийн хураамжийн хувьд:

Оролцогчдын дийлэнх нь 5 км-ийн зайг сонгодог. Энэ зайд оролцогчид энгэрийн дугаараа тавдугаар сарын 1-20-ны 17:00 цаг хүртэл нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон есөн дүүргийн Биеийн тамир, спортын хороодоос авна.

Харин 42 км, 21 км, 10 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаар, чип, футболк, мөн 1.5 км зайд оролцогчдын баталгаажуулалт, энгэрийн дугаар олгох ажлыг нийслэлийн Биеийн тамир, спортын газар хариуцах бол 500, 800 м-ийн гүйлтийн бүртгэлийг Монголын тусгай олимпын хороо хариуцан олгох хугацаагаа жич мэдэгдэх юм.

“Улаанбаатар марафон”-д оролцсон хүн бүр өмнөх жилтэй адил “Батламж”-аа https://ulaanbaatar.marathon.mn/  цахим хаягаас хэвлэн авна.  Мөн 42, 21, 10 км-ийн гүйлтэд оролцогчдын амжилтыг энэхүү цахим хаягт байршуулах юм. “Улаанбаатар марафон” гүйлтийг сонирхон дэмжигчдийн тоо жил бүр нэмэгдэж, өнгөрсөн онд гадаад, дотоодын 30 мянга гаруй хүн оролцжээ.

content 2082 67fcb4bd870dd507f473

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.