Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өнөөдөр болох үйл явдлын тойм

9:30 цагт: "Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код" чуулга, уулзалт Төрийн ордонд болно.

9:30 цагт: "Барилга, дэд бүтцийн салбарын хяналт шалгалтын тогтолцоо" хэлэлцүүлэг Холидей инн-д болно. Холбогдох утас: 89090657 

11:00 цагт: Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн сарын үзүүлэлтийг танилцуулна.

11:00 цагт: Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтын нээлт Д.Сүхбаатарын талбайд болно.

11:00 цагт: Гэрлэх ёслолын ордонд НОБГ, ОСНААУГ, УСУГ, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Боловсролын газар, Баянгол эрүүл мэндийн төв зэрэг аж ахуйн нэгжээс төрөн гарсан долоон хос зэрэг хуримлана. 

11:00 цагт: Урлаг судлалын ухааны доктор, профессор, зураач, уран барималч С.Бадрал монголчуудын зурхайн ухаан дахь 12 жил, таван зоос, ёсөн зоосны мэргийн тухай лекцийг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд уншина. 

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монгол Улсад анх удаа тулааны спортын ММА, Кикбокс,Муай тай, Сабмишн Граппинг гэсэн 4 төрөлт олон улсын тэмцээн энэ сарын 27-нд болох талаар холимог тулаанчид мэдээлнэ.

19:00 цагт: Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрлын Чөлүгэн квартет, Ятгын квинтетийн “Novel melody” тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.

 

-Засгийн Газрын ээлжит хуралдаан болно.

-“Хөх нар” Монгол орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлч, ард координатор Н.Сонинбаярын “Тал нутгаас тавхайн чинээ” бие даасан үзэсгэлэн Монгол Уран зургийн галерейд энэ сарын 30-ныг дуустал гарна.

-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.

 

Орон нутагт:

-Малчдын зөвөлгөөн Хөвсгөл аймгийн бүх сумдад энэ сарын 21-ныг дуустал болно.

 

 Хилийн чанадад:

 

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.  

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.