Өнөөдөр болох үйл явдлын тойм
9:00 цагт: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Улаанбаатар төмөр зам ХНН, Оюу толгой ХХК зэрэг салбартаа тэргүүлэгч компаниуд ХАБЭА-н сайн туршлагаа хуваалцах уулзалт хэлэлцүүлэг Холидей Инн-д болно.
9:30 цагт: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Монголын Үнэлгээний холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болно.
10:30 цагт: ХХААХҮЯ байгуулагдсны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон, медаль гардуулна.
10:30 цагт: ХСҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах багийнхан тус төвийн Эрдмийн өргөөнд хэвлэлийн хурал хийнэ.
11:00 цагт: ХӨСҮТ-ийн зааланд томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
-“Vinyl & Music” пянз хөгжмийн өдөрлөг, нээлттэй худалдааны эвент "Улаанбаатар Галлариа"-д болно.
-Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно.
-"Олон улсын хөшөө дурсгал, дурсгалт газруудын өдөр" тохиож байна.
- “Mongolia Mining-2025- үзэсгэлэн Буянт-Ухаа ордонд үргэлжилж байна.
-Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
-“Хөх нар” Монгол орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлч, ард координатор Н.Сонинбаярын “Тал нутгаас тавхайн чинээ” бие даасан үзэсгэлэн Монгол Уран зургийн галерейд энэ сарын 30-ныг дуустал гарна.
-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.
Орон нутагт:
12:30 цагт: Ховд аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Б.Мөнгөнзаяагийн “Аниргүйн гүнд” анхны бие даасан уран зургийн үзэсгэлэнг тус аймгийн Хүүхдийн ордонд нээнэ.
- “Хотоо цэвэрлэцгээе” уриатай бүх нийтийн цэвэрлэгээ Ховд аймагт үргэлжилж байна.
Хилийн чанадад:
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.