Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өнөөдөр болох үйл явдлын тойм

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт:  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, санал солилцох, зөвлөлдөх уулзалт ГХЯ-нд болно.

11:00 цагт: ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийн хүрээнд сэтгүүлчидтэй уулзана.

11:30 цагт: “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний нээлт Д.Сүхбаатарын талбайд болно.

12:00 цагт: Тамирчдын холбооноос  Монголын хөл бөмбөгийн холбооны талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.

12:30 цагт: Гандантэгчинлэн хийдэд гурав дахь жилдээ айлдаж буй Ганжуурын эш лүн ном айлдварын талаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 90905875

14:30 цагт: Улаанбаатар В2В-Хөрөнгө оруулалт-ЖДҮ-Level up" бизнес уулзалт Сэнтрал тауэрт болно. Холбогдох утас: 99995605

18:00 цагт: Солонгос сургууль төгсөгчдийн холбооноос  төгсөгчдийнхөө идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллах уулзалт, хэлэлцүүлгийг Рамада зочид буудалд зохион байгуулна.

-Олон улсын дархлаажуулалтын долоо хоног тохиож байна.

-Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран зохион байгуулж буй Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээн Холидэй Инн-д үргэлжилж байна.

Орон нутагт:

-Сэлэнгэ аймгийн Газар тариалангийн салбарын зөвлөгөөн, "АТАР IV" тариалангийн тогтвортой хөгжлийн аяны нээлт тус аймгийн Сүхбаатар хотноо болно.

-Сэлэнгэ аймгийн Мандал суманд нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 24-нийг дуустал үргэлжилнэ.

 Хилийн чанадад:

-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарна

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.