Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хувийн бизнесээ цэцэглүүлэхийн төлөө Засгийн газрын шийдвэр, олон улсын хэлэлцээг ч хувьдаа ашигтайгаар гаргуулж чаджээ

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хувийн бизнесээ цэцэглүүлэхийн төлөө Засгийн газрын шийдвэр, олон улсын хэлэлцээг ч хувьдаа ашигтайгаар гаргуулж чаджээ

Төмөр замын тээвэр ложистикийн  том бизнестэй, Монголын нутаг дэвсгэрийн  бараг нэг хэсгийг  “атгадаг” гэж хэлж болох уул уурхайн магнат, салбарын сайд  Б.Дэлгэрсайханыг яагаад Зам тээврийн сайд болгосон юм  бол? Илэрхий ашиг сонирхлын зөрчилтэйг мэдсээр атал хувийн бизнесээ эрхэлдэг салбарынх нь бодлогыг атгуулдаг нь хуваагаад ид гэдэг зарчим уу гэх мэтээр олон шүүмжүүд өрнөдөг.

Үнэндээ ингэж хэлж болох үйл явдлууд энэ салбарт өрнөсөөр байгааг манай редакц баримттайгаар хөндөж байна.

Товчхондоо Б.Дэлгэрсайхан сайд эртнээс зохион байгуулж, ул үндсийг нь тавьж байгаад хувийн бизнесээ тэтгэхийн тулд төрийн бодлого шийдвэрт нөлөөлж, нөлөөлөөд зогсохгүй бараг өөртөө зориулж бодлого, шийдвэр гаргуулсан гэж шууд хардаж болох өнцгүүдийг зарим баримт, логикийн задаргаан дээр харцгаая.

Баримт 1. Нүүрс тээврийн төмөр замын тээврийн зардлыг  50 хувь буурууллаа  хэмээн хэдхэн хоногийн өмнө  Зам тээврийн сайд Б. Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нар чанга дуугаар  мэдэгдэж, бүгд нийтээрээ алга ташин хүлээж авсан. Гэтэл үүний үр ашгийг хэн хүртэх вэ гэдэг сонирхолтой асуулт гарч ирнэ.

Төмөр замын тариф дотроо маш олон задардаг. Дээрх тариф бол Суурь бүтэц ашиглалтын тарифыг буулгасан явдал юм. Энэ тариф тээвэрлэгчид л үйлчилнэ. Тээвэрлэгч гэхээр  зөвхөн вагон, зүтгүүр хоёуланг ашигладаг компанид хэрэгжинэ гэсэн үг.

Монголд тийм хоёрхон компани бий. Нэг нь эрхэм сайд Б.Дэлгэрсайханы  “Монголиан транс лайн”, нөгөө нь “Бодь” группийнх. Гэхдээ  зөвхөн сайд Б.Дэлгэрсайханы хувийн компанид үр ашгаа өгнө. Учир нь  “Бодь” групп энэ талбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй. “Бодь”-ийг бодлогоор шахдаг гэх яриа ч хийсэж явна лээ. Өөрөөр хэлбэл Монголын төмөр зам дээгүүр буюу улсын төмөр зам дээр зөвхөн эрхэм сайдын хувийн компани л мөнөөх 50 хувийн хөнгөлөлтийг бараг дангаар эдлэх юм байна. Бусад компаниуд тэрхүү хөнгөлөлтийг эдлэхийн тулд сайдын компанид хандана. Эндээс хувийн хэдэн компани байдаг, эрхэм сайдад хэдий хэмжээний мөнгө, өртөг төлж тэр замаар явах вэ, тэр хөнгөлөлтийг эдлэх вэ гэдэг асуултыг тавиад үзээрэй.  

content 2126 73086406 11074054368

Баримт 2. Ихэнхдээ БНХАУ, ОХУ-д болдог Олон Улсын 10 гаруй орны Хилийн хэлэлцээ 2025 оны 3 дугаар сард Монголд болов. Түүгээр нүүрс, жонш, төмрийн хүдрийн вагон цувааны өдөрт гарах тоо  хэмжээг тодорхойлдог. Үүнд эрхэм сайд мөн л эртнээс бэлтгэжээ.

УИХ-ын Сонгуулийн тойрог томсгосон нь ч Б.Дэлгэрсайхан сайдад сайнаар нөлөөлж. Өөрөөр хэлбэл говийн бүс зүүн талдаа бүхэлдээ, нийт аймаг сумдын засаг захиргааг атгах эрх дарх түүнийх болсон. Тухайн орон нутгаар дамжин өнгөрөх нүүрсний авто тээврийн НАФТ-уудын хөдөлгөөнийг хязгаарлаж, хорих “алсын хараатай” бодлого явуулна. Орон нутгийн засаг захиргаагаар тийм шийдвэр гаргуулж, хэрэгжүүлнэ. Тэгэхээр төмөр замуудад нийлүүлэх нүүрсний хэмжээ багасна аа даа. Ингээд Хилийн хэлэлцээ  хийж байгаа юм.

Нүүрсний хэмжээ багассан тул бусад уул уурхайн бүтээгдэхүүн, тухайлбал төмрийн хүдрийн хилээр гарах тоо хэмжээ, давтамжийг нэмэгдүүлсэн байна. Төмрийн хүдэр хэнийх билээ? Эрхэм сайдын “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдэр хилээр гарах давтамж олон болчихож байгаа юм.

 

Ийнхүү энэ жилийн Хилийн хэлэлцээгээр Эрээн-Замын-Үүдийн нүүрс тээврийн галт тэрэгний ачааны хэмжээг хоёр хоногт нэг удаа болгоод, төмрийн хүдрийг 4-5 болгосон байдаг.

Өмнө нь төмрийн хүдрийн ачаа  гурван удаа гардаг байсан нь эрхэм гишүүнд чамлалттай санагдаж, салбарын сайд болсноор ийнхүү бодлогоор өөртөө ашигтай нөхцөлийг олон улсын гэрээ хэлэлцээрийн түвшинд оруулж чадсан гэсэн үг.

Үүнээс ноцтой, дэндүү даварсан ашиг сонирхлын зөрчил гэж байх уу.

Ийм нэгэн улсаасаа баян, улсаасаа том хувийн төмөр замтай, илэрхий эрх ашгийн зөрчилтэй сайд хувийн бизнесээ цэцэглүүлэхийн төлөө ингэж дургиж явахад УИХ,  Засгийн газар, Ерөнхий сайд нь мэддэг болов уу. УИХ мэдэхгүй байлаа гэхэд засаг дээр шийдвэр гардаг бус уу. 

Товчхондоо Б.Дэлгэрсайхан сайд дээрх мэт арга замаар нүүрс тээврийн 30 гаруй  компанийн 6000 гаруй вагон ачааг гацааж, ажилгүй болгож, шулуухан хэлэхэд “шантаажилж”, өмнөө сөхрүүлдэг байна. Түүний цаана ямар эдийн засгийн эргэлт,  хэдэн гэр бүл, өрхийн амь амьдрал шалтгаалж, бизнес нь “шатаж” байгааг тооцоход бэрх.  

content 2126 gggg

О.Зөөлөн

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Б
БУДЫН НУУЦ АМРАГ 3 өдөр, 8 цаг
Зам тээврийн яамны Чадраабалын Сугармаа гэх Зам тээврийн яамны газрын дарга авгай төсөл болгоноос хүнээр дамжуулж мөнгө нэхдэг өгөхгүй бол тендерийг нь унагадаг дарамталдаг ийм авилгачнаа Дэлгэрсайхан зайлуулах хэрэгтэй шүү дээ! сайд Дэлгэрсайханыг матаж АТГ т хүнээр мэдээлэл өргөдөл өг гэж турхираад ард нь нууцаар инээгээд суудаг ийм зальт хүн, УИХын гишүүн асан Буд гэх хөгшин нууц амрагийнхаа Кеаро РД 5086833 компанийг тентерт байнга ялуулдаг. Рэцэнгийн Будын компаниар оролдож болохгүй гэж ажилтнуудаа шахаж дарамталдаг ийм хүнээс салах болоогүй юу Дэлгэрсайхан сайдаа! Оюунэрдэнийн ах хэрээ Баатарт захиалга өгч Дэлгэрсайханыг хятадын тагнуул эрлийз гэж тролуудаар нь гүтгүүлж ажлуулж байгаа авилгалын далд гэмт хэргийн сүлжээг зогсоох хэрэгтэй шүү дээ, Ди Ди Эм Эс ХХК ний Чулуунцэцэг Болор-Эрдэнэ+түүний хамаарал бүхий Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн+Кеаро ХХК+Р.Буд+Ч.Сугармаа нар ийм схемээр авилгалаа авдаг !!!, Р.Будын нууц амраг Ч.Сугармаа нь Будын охин болох Анужинтай найз нөхөд, бөөр бөгс мөнгө түрийвчээрээ холбогдсон бусармаг авилгачдаас салах цаг хэзээ вэ!, хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн зам тээврийн яам цэвэрлэх юмсан !