Магнайсүрэнг магнайдаа залбал төрийн аудит засгийн халаасанд орно

Магнайсүрэнг магнайдаа залбал төрийн аудит засгийн халаасанд орно

-Дөрөв дэх засаглалыг дөрлөх санаархал-

УИХ сөрөг хүчингүй, хяналтын тогтолцоогүй болсон шиг төрийн хараат бус хяналтын тогтолцоо мөн адил “амь тавьж” байна. Тодруулбал, хараат бус хяналтын байгууллагуудын удирдлагын томилгоо улс төрийн шууд нөлөөлөлд орсныг сүүлийн үеийн хэд хэдэн жишээнээс харж болохоор байгаа юм.

Нийтийн сонсгол хийж томилох хуультай Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга нарыг яаралтай горимоор УИХ-аар хэлэлцээд, олонхиороо хүч түрээд улираан томилчихсон. Одоо Ерөнхий аудиторыг энэ долоо хоногт томилох гэж байна. Лхагва гараг буюу тавдугаар сарын 07-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг хийгээд, маргааш нь чуулганы нэгдсэн хуралдаанаар гялалзтал батлуулахаар төлөвлөжээ.

Ерөнхий аудиторт нэр дэвшигч С.Магнайсүрэн нь чүү ай УИХ-ын босгыг даваад буй. Томилгооны сонсголыг товлосон Төсвийн байнгын хорооны хуралдаан дөрөвдүгээр сарын 23-нд болж, санал хураахад эргэлзээтэй, хардахуйц нөхцөл байдал үүссэн нь гурван удаа санал хураалт явуулж, эцэст нь гар өргөн илээр санал хурааж байж С.Магнайсүрэнг Ерөнхий аудитороор томилох томилгооны сонсголыг товлосон. Хүчээр зүтгүүлж, “дээрээс” крандсан гэсэн үг.

Эрх баригчид хэлж, ярьдгийнхаа эсрэгээр хийж буй үйлдлүүдийн нэг нь энэ мэт. Аман дээрээ бол авлигатай тэмцэнэ, ил тод, шилэн төрийг цогцлооно, шударга ёсыг тогтооно, төрийн хяналтыг сайжруулна гэх атлаа ачир дээрээ ийнхүү өөрсдийн гар хөл, дуулгавартай гүйцэтгэгч, хань хамсаатнаа төрийн хараат бус хяналтын байгууллагын толгойд залахаар улайран зүтгүүлж байна.

С.Магнайсүрэнг дэмжихгүй байх шалтгаан

Ерөнхий аудиторт С.Магнайсүрэнг санал болгосон хүн бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан. Нэр дэвшигчийг дэмжих эсэх нь УИХ-ын онцгой бүрэн эрх. Хэнтэй ч хуваалцдаггүй энэ эрхээ парламент эдэлсэн шиг эдлээсэй, Ерөнхий аудиторт нэр дэвшигчийг дэмжихгүй буцаагаасай гэсэн ил, далд хүслээ олон нийтийн зүгээс илэрхийлж эхэлсэн.

С.Магнайсүрэнгээр төрийн аудитын байгууллагыг толгойлуулахаас татгалзах мянган шалтгаан бий. Хамгийн ноцтойгоос нь дурдъя.     

Юуны өмнө С.Магнайсүрэн насаараа УИХ, Засгийн газарт ажилласан хүн. 1999 оноос хойш УИХ-ын Тамгын газарт зөвлөх, гишүүний туслах, нарийн бичгийн дарга, сайдын зөвлөх, яамны газрын дарга, сүүлийн 10 жилд Хөдөлмөрийн, Барилга, хот байгуулалтын, Уул уурхай, хүнд үйлдвэрийн гээд гурван яам дамжин Төрийн нарийн бичгийн даргын албыг хашсан. Ийм хүн төрийн хараат бус хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагыг удирдан хараат бусаар ажиллаж чадах уу. Өөрөөр хэлбэл өөрийн ажиллаж байсан аппарат, институцүүдээ ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүйгээр хянаж, зөрчил дутагдлыг нь шударгаар илчилж чадах уу. Ажил, амьдралаа залгуулсан тогоо руугаа эргээд нулимахгүй гэдэг монгол хүний сэтгэлгээ, хандлагаас тэр гарч чадах уу гэдэг эхний асуулт.

Хоёрдугаарт, С.Магнайсүрэн гэж хэн бэ? Говь-Алтай аймгийнх. Өөрөөр хэлбэл УИХ-ын даргын нутгийнх. Төрийн албаны томооотой, даруухан албан хаагчийн намтартай боловч асар их баяжсан, жинхэнэ утгаараа төрөөс төрсөн тэрбумтан гэдгийг ч олон нийт ил, далд ярьдаг.

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 80 хүний нэг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан 22 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч, Хяналтын шатны шүүх уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл С.Магнайсүрэнгийн холбогдсон хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа.

Өнгөц харахад тэрээр мерит зарчмаар өнөөг хүрсэн төрийн эгэл албан хаагч. Ачир дээрээ харин үе, үеийн улстөрчидтэй үй зайгүй нягт холбоотой явж ирсэн “дугтуйтай хүн”.

2020 онд УИХ-ын “Оргил”-ын Ж.Ганбаатарын сонгуулийн менежерээр ажиллаж байснаас харахад л улс төрд гар, хөлөө лав дүрсэн нэгэн гэдгийг хэлж болно.

Түүнчлэн Хөгжлийн банкны дуулианы үеэр “Максрөүд” компани 17 тэрбумын зээлээ шууд төлсөн. С.Магнайсүрэн “Максрөүд” компанийн удирдлагууд болох Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нартай нутаг нугаараа ч, эрх ашгаараа ч нэр холбогддог.

“Макс групп” Хөгжлийн банкнаас 18 тэрбумын зээл авахад С.Магнайсүрэн чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг улбаа эндээс эхтэй. 

Түүнийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад Монголын барилгын үндэсний ассоциацийн Ерөнхийлөгчөөр Д.Цэрэнжигмэд ажиллаж байсан нь ч санаандгүй тохиолдол биш. Хэвлэлд гарч олны хүртээл болсон мэдээллээс тоймлоход ийм.

Товчхондоо С.Магнайсүрэн улс төр, бизнесийн бүлэглэлээс хол хөндий эгэл жирийн төрийн албан хаагч биш. Гэргий Баярмаа нь мөн л төрийн яамны газрын даргаар насаараа ажиллаж байгаа, гэр бүлээрээ төрөөс төрсөн тэрбумтан гэр бүл.

Аудитын байгууллага “амаа үдүүлэх” үү?

Олонхийн засаглал тогтож, сөрөг хүчин нь засгийн халаасанд орчихсон энэ үед хараат бус хяналт юу юунаас чухал байгаа. Төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцвэр бол ардчилсан тогтолцооны үндэс суурь мөнөөс мөн. Эрх мэдлийн хуваарилалт, хяналт гэхээр хүмүүс шүүх, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын харилцаа хамаарлыг ойлгоод байдаг. Гэтэл хараат бус хяналтын тогтолцоонд маш чухал үүргэтэй дөрөв дэх засаглалын институцууд байдаг.

Хэвлэл мэдээлэл бол дөрөв дэх засаглал гэж ярьж, тэгж ойлгож ирсэн нь ташаарал бөгөөд жинхэнэ дөрөв дэх засаглал бол хараат бус хяналтын байгууллагууд юм. Төрд хяналт тавих чиг үүргийг хараат бусаар хэрэгжүүлэх бие даасан байгууллагуудыг ардчилсан засаглалын чанарыг сайжруулах, шударга зарчмыг хангах зорилгоор хуулийн дагуу байгуулдаг. Үндсэн хуульд энэ тухай тодорхой агуулгууд ч туссан.

УИХ хэнтэй ч хуваалцдаггүй онцгой бүрэн эрхийн хүрээнд бие даасан хараат бус байгууллага СЕХ, СЗХ, Төрийн аудитын байгууллага, Монголбанк, ХЭҮК-ын удирдлагыг томилогдож, тэд үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнадаг. Засгийн газраас хараат бус, бие даасан байгууллага гэдгийг нь Захиргааны ерөнхий хуульд ч тусгаж өгсөн байдаг аж.

Дээр дурдсан байгууллагууд улс төрөөс хараат бус байх ёстой. Энэхүү хараат бус байдал нь удирдлагын томилгооноос эхэлнэ. Харамсалтай нь яг одоо төрийн аудитын байгууллагад улс төрөөс бүрэн хараат томилгоо хийгдэх гэж байгаагийн нэг илэрхий жишээ С.Магнайсүрэн даргын эл томилгоо юм.

“УИХ-ын ээлжит сонгуулийн дараа ерөнхий аудиторууд солигддог жишиг бий болжээ” хэмээн “Оюуны инноваци” ТББ-ын гүйцэтгэх захирал, эрх зүйч, судлаач Б.Төрболд саяхан онцолсон байна лээ.

Олон улсын жишгээр бол УИХ-аас томилдог хараат бус хяналтын байгууллагын удирдлагыг парламент дахь цөөнхөөс санал болгодог юм байна. Манайд энэ зохицуулалт байхгүй. С.Магнайсүрэнг нэр дэвшүүлэх байнгын хорооны хуралдаан дээр энэ санааг хоёр гишүүн санал болгож дурдаад л өнгөрсөн. Цаашид УИХ-аас томилдог хараат бус хяналтын байгууллагуудын удирдлагыг улираан томилогдох нөхцөлгүйгээр нэг удаа урт хугацаанд томилдог болох зохицуулалт хэрэгтэй гэдгийг хуульчид хэлдэг.

Засгийн газарт олон жил ажиллаж, эд эс нь болчихсон, улс төр, улс төрчдийн холбоо, хамаарал, сүлжээ бүхий хүнийг Ерөнхий аудитороор томилж гэмээнэ төрийн аудитын байгууллага засгийнхаа халаасанд орж, амаа үдүүлж, амиа хичээх байдал руу гулсах аюултай юм.

Г.Ууганбаатар

“Улаанбаатар марафон-2026”-д УИХ-ын дарга, гишүүд нэгдэж, эрүүл амьдралын хэв маягт уриалав

11 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Даваадорж 42 км-ийн марафонд анх удаагаа оролцоо

8 цаг 17 мин

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална

10 цаг 11 мин

Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ

22 цаг 31 мин

Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг. Энэ хүн өөрийн хүсэл мөрөөдлөө биеэ хамгаалах чадваргүй охин дээр минь туршиж амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа.

Өчигдөр 16 цаг 39 мин

"Цусны донорын тухай" хуулийг эцэслэн баталлаа

Өчигдөр 12 цаг 47 мин

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталлаа

Өчигдөр 11 цаг 57 мин

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан "Зүй бус харилцаанаас үүдэн цэргийн эрүү мултарч, чих сэтэрсэн асуудал үүссэн

Өчигдөр 11 цаг 37 мин

Маргааш буюу тавдугаар сарын 23-нд нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орно

Өчигдөр 11 цаг 15 мин

Бүртгэлд ороогүй "testomed" E250" зэрэг эмүүдийг тамир тэнхээ оруулагч хэмээн худалдааж байжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

БНСУ-ын жүжигчин Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн нь нотлогдлоо

Өчигдөр 09 цаг 46 мин

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаас татварын багц хуулийг хэлэлцэх эсэхийг шийднэ

Өчигдөр 09 цаг 34 мин

Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв

Өчигдөр 09 цаг 33 мин

Хагас коксон түлш нэвтрүүлснээр агаар бохирдуулагч бодисууд өмнөх оноос 40 гаруй хувиар буурчээ

Уржигдар 20 цаг 18 мин

Эрэлч ноход 151 хүний амийг аварчээ

Уржигдар 17 цаг 50 мин

МУГТ Н.Нандинхүсэл “WNCAA”-гийн нэгдүгээр дивизонд тоглох анхны Монгол эмэгтэй тамирчин болж, түүх бүтээв

Уржигдар 16 цаг 55 мин

Х.Нямбаатарын туслах асан НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын 200 тэрбумын тендерийн хулгайг хэзээ шалгах вэ?

Уржигдар 16 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан "Би өнгөрсөн оны 11-р сард хавраас махны үнэ өснө гэдгийг төсөөлж хэлж байсан

Уржигдар 16 цаг 05 мин

Нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчлах ажлыг хийж байна

Уржигдар 15 цаг 17 мин

Сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорихыг өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас болно

Уржигдар 13 цаг 15 мин

Т.Аубакир: Хүүхдийн мөнгө, 0-3 насны хүүхдээ асарч буй ээжийн тэтгэмж, Одонгийн мөнгө зэргийг халамжаас хасна

2026-05-20

“Хүүхдийн марафон-2026” гүйлтийн арга хэмжээний бүртгэл эхэллээ

2026-05-20

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

2026-05-18

БНСУ-ын жүжигчин Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн нь нотлогдлоо

Өчигдөр 09 цаг 46 мин

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

2026-05-19

Маргааш буюу тавдугаар сарын 23-нд нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орно

Өчигдөр 11 цаг 15 мин

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

2026-05-19

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

НИТХ-ын шинэхэн дарга Д.Ихбаяр хурлаа хуралдуулж чадахгүй байна

2026-05-20

Х.Нямбаатарын туслах асан НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын 200 тэрбумын тендерийн хулгайг хэзээ шалгах вэ?

Уржигдар 16 цаг 15 мин

"Цусны донорын тухай" хуулийг эцэслэн баталлаа

Өчигдөр 12 цаг 47 мин

ЦЕГ: НЗДТГ-ын хэвлэлийн ажилтан Б.С-ийг 48 цаг саатуулаагүй мэдүүлэг авсан. Ямар хэрэгт холбогдуулан шалгасан нь тодорхойгүй байна

2026-05-20

Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг. Энэ хүн өөрийн хүсэл мөрөөдлөө биеэ хамгаалах чадваргүй охин дээр минь туршиж амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа.

Өчигдөр 16 цаг 39 мин

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-18

Зохиолч Б.Шүүдэрцэцэг ирэх сонгуульд жагсаалтаар УИХ-д орно гэв үү?

2026-05-19

"Үндэсний давхар даатгал" ХК гавьяаттай боллоо

2026-05-18

С.Цэнгүүн: Х.Нямбаатарыг бүтээмжгүй ажилласан гэж дүгнэж байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг тооцоо судалгаатай зарцуулах ёстой байсан

Уржигдар 09 цаг 50 мин

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа өгнө

2026-05-18

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ

2026-05-19

Х.Нямбаатар: Нийслэлийн хэвлэлийн ажилтан Саранцэцэгийг пейжид мэдээ өгсөн гээд 48 цаг саатуулжээ. Энэ улс хуультай шүү. Хүн хэлмэгдүүлэхгүй байх хуультай

2026-05-20

Сурталчилгаа