“Инженер, технологийн дээд боловсрол” төсөл буюу 1000 инженерийн ХОЁР дахь үе шат хэрэгжинэ

“Инженер, технологийн дээд боловсрол” төсөл буюу 1000 инженерийн ХОЁР дахь үе шат хэрэгжинэ

Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилготой “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл анх 2014 онд эхэлж байв. Тус төслийг анх тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр санаачлан, хэрэгжүүлж байв. Тэгвэл 11 дэх жилдээ амжилттай хэрэгжиж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн 2-р үе шат хэрэгжихээр болжээ. 

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр төслийн 2-р үе шат хэрэгжихээр судалгааны ажил хийгдэж байгаатай танилцжээ. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мега төслүүдтэй уялдуулж хүний нөөц бэлтгэх, төр, их сургууль, аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, төслийн үр нөлөөг илүү сайжруулах талаар санал солилцлоо.

content 2156 495441821 1211530290

“Инженер, технологийн дээд боловсрол” төсөл хэрэгжихдээ нийт 1000 оюутан, багш, судлаачийг Япон улсад суралцуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Бакалаврын хамтарсан хөтөлбөрөөр 292, Коосэн хөтөлбөрөөр 177, Магистр 37, Доктор 104, Зэргийн бус богино хугацааны сургалтаар 488,  нийтдээ 1098 оюутан, багш судлаач хамрагдсанаас 1035 нь суралцаж төгсөн, эх орондоо ажиллаж байна.

content 2156 495310490 1211521317

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.