Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өнөөдөр болох үйл явдлын тойм

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо болж буй Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно.

9:00 цагт: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг Холидей Инн зочид буудалд болно.

9:30 цагт: ОХУ-ын Большой театрын тэргүүн гоцлоочид уригдан тоглож буй "Жизель" балетын талаар УДБЭТ-д мэдээлэл өгнө. Утас: 99024933

10:00 цагт: УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Т.Аубакир, Ч.Ундрам, П.Сайнзориг нар гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө. 

11:00 цагт: Томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн зааланд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: “Археологийн олдворт нуугдсан урлаг” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.

14:00 цагт: XX зууны монголын хүн ам, эдийн засгийн бүртгэл, судалгааны томоохон баримт болох “Монгол Улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” 9 боть номын нээлт Чингис хаан Үндэсний музейд болно. Холбогдох утас: 99051914

-"Үндэсний бичиг-Өв соёл" тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 12-ныг хүртэл гарч байна.

-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд зургаадугаар сарын нэгнийг хүртэл үргэлжилж байна.

-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Орон нутагт:

-Үндэсний бичиг соёл, номын баярын нээлт Сэлэнгийн Долгио чуулгад болно.

-Архангай аймагт тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа Г.Дэмид жанжны талбайд болно.

-Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд “Сэлэнгэ аймгийн бүсийн уралдаан-2025”-ыг зохион байгуулна.

-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.

-Сэлэнгэ аймагт  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мод тарих өдрүүд энэ сарын 9-нийг дуустал үргэлжилнэ.

Хилийн чанадад:

-АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд  болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.