ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: П.Мөнхтулга гишүүн С.Баярцогт даргатай худ ургийн хамаарал байдаг л байх

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: П.Мөнхтулга гишүүн С.Баярцогт даргатай худ ургийн хамаарал байдаг л байх

"Тодорхой ордыг стартегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай" УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 11 гишүүнтэй байхаар УИХ-ын даргын захирамж гарсан билээ.

Ажлын хэсэгт:

Тэгвэл сүүлийн үед УИХ-ын гишүүн П.Мөнхтулгыг АН-ын лидер С.Баярцогтын хүргэн гэх жиргээ сошиалаар идэвхтэй нийтлэгдээд буй. Өөрөөр хэлбэл түүнийг Ухаа худгийн орд газрын асуудалд нөлөө бүхий этгээдтэй ойр хэмээн шүүмжлэх болсон.

Уг асуудлаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрлээс тодрууллаа. Тэрбээр "Би П.Мөнхтулга гишүүнтэй хамт хангайн бүсээс сонгогдсон. Бид сонгогчдынхоо өмнө нэг амлалттай. Тэр нь байгалийн баялгаас ард түмэн хүртдэг болж, энд нүүрлэсэн шударга бус тогтолцоог засна гэсэн. Тиймээс П.Мөнхтулга гишүүнийг энэ амлалтаасаа ухарна гэж бодохгүй байна.

Нөгөө талаар С.Баярцогт даргатай худ ургийн хамаарал байдаг л байх. Хүргэн нь бол биш. Тэгэхээр ажлын хэсэгт орсон гишүүдийг харахаар бүгд анх удаа УИХ-д сонгогдсон гишүүд. Мэргэжил боловсролын хувьд ч сайн мэргэшсэн хүмүүс багтсан гэж харж байгаа. Түүний нэг нь манай Б.Жаргалан гишүүн. Эдийн засаг, хуулийн чиглэлээр боловсрол эзэмшсэн хүн. УИХ-д суудалтай намуудын төлөөллийг багтаасан ажлын хэсэг гэдгээрээ илүү онцлогтой байх гэж харж байгаа" гэв.

Эх сурвалж: ubn.mn

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.