Guys хамтлагийн Мийгаа 28 жилийн ойн баярын тоглолтдоо оролцох уу?

Guys хамтлагийн Мийгаа 28 жилийн ойн баярын тоглолтдоо оролцох уу?

“Guys” хамтлаг 5-р сарын 31-ны өдөр “SocialPay Park”-д 28 жилийн ойн баярын “Сургууль минь Баяртай” тоглолтоо хийхээр товлоод буй билээ. Тэгвэл тус хамтлагийн салшгүй нэгэн эрхэм болох М.Мягмар буюу Мийгаа тус тоглолтод оролцох эсэх фенүүдийнх нь хувьд маш том хүлээлт үүсгээд байна. 

Учир нь Мийгаа гэр бүлийн хамт Канад улсад ажиллаж амьдарч буй юм. Түүний төрсөн өдөр өчигдөр тохиож хамтлагийнхан нь төрсөн өдрийн мэнд хүргэж "Алаг үрс амьдралын ханьтайгаа алтан нарны ивээлд энх тунх жаргаж яваарай найз минь... Жич: Шивнээ байнаа... Аль болох л хурдан ирээ хө"... гэжээ.  

“Guys” хамтлагийн “Сургууль минь Баяртай” тоглолт 28 жилийн хугацаан дахь анхны албан ёсны задгай талбайн тоглолт гэдгээрээ онцлогтой. Тэгвэл дээрх шивнээгээс харахад "Guys" хамтлагийн баргил хоолой Мийгаа 5-р сарын 31-нд “SocialPay Park”-д болох тоглолтдоо ирж, үзэгчд фенүүддээ гэнэтийн бэлэг барьж магадгүй гэсэн итгэл төрж эхэлжээ. 

content 2181 be5a3b94 8db5 4a25 8

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.