ГХЯ-наас БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авбал 6 сарын хугацаанд дахин виз мэдүүлэх боломжгүй байгааг цуцлах санал тавьжээ

ГХЯ-наас БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авбал 6 сарын хугацаанд дахин виз мэдүүлэх боломжгүй байгааг цуцлах санал тавьжээ

Сүүлийн үед визний зөрчил, хил гаалийн асуудлаас үүдэлтэй олон хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж буй тохиолдлууд гарсаар буй. Тэгвэл ГХЯ-наас БНСУ-ын талд иргэдийн зорчих нөхцөл, виз мэдүүлэх үйл явцад тулгарч буй хүндрэлийг шийдвэрлэхээр албан ёсоор санал тавьж, тодорхой, бодит шийдвэрүүдийг гаргуулахаар ажиллаж буйгаа ГХ-ны сайд Б.Батцэцэг онцлон мэдэгдсэн.

Тодруулбал Солонгосын талаас “БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэдийн хувьд дахин мэдүүлэх эрхийг 6 сарын хугацаанд хязгаарлаж буй зохицуулалтыг цуцлаж өгөх”-ийг хүсжээ.

Мөн виз мэдүүлсэн иргэд гадаад паспортоо хариу гарах хүртэл буцаан авч чадахгүй байгаа учраас энэ хугацаанд паспортыг нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох Е-Mongolia-гийн лавлагаагаар орлуулах нөхцөлийг бүрдүүлэх, цаашид Монгол Улсын иргэдэд визийг цахимаар олгох боломж бүрдүүлэх, эмчилгээний зорилгоор БНСУ-д зорчих иргэд болон тэдний асран хамгаалагчдыг 30 хүртэл хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, БНСУ-д зорчих хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саатуулах, гар утас болон бусад эд зүйлсийг хураан авч хувийн мэдээлэлд халдах, албадан буцааж байгааг зогсоох зэрэг ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэх хүсэлт тавьжээ.

 

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.