"Шилэн Цогоо” буюу Б.Цогтгэрэлийг “УБТЗ” ХНН-ийн ТУЗ-ийн даргаар томилжээ
ЗТХЯ-ны дэд сайд асан "Шилэн Цогоо" буюу Б.Цогтгэрэлийг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг /УБТЗ ХНН/-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-ийн даргаар томилжээ. Түүнийг энэ сарын эхээр томилсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Б.Цогтгэрэл нь 1998 онд нийслэлийн 10 жилийн 5 дугаар дунд сургууль, 2011 онд “Роял” олон улсын дээд сургууль, 2013 онд Лондонгийн “Ковентри” их сургуулийн Төрийн удирдлагын институт, 2014 онд “Их засаг” их сургуулийг тус тус төгссөн, олон улсын бизнес, менежер, төрийн захиргааны удирдлагын магистр хамгаалсан нэгэн юм.
Эргэн сануулахад: 2022 оны тавдугаар сарын 04-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар Б.Цогтгэрэлийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилж байжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.