Сонгуулийн санал тоолох нийт 3,000ш төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан
Өнөөдөр /2025.05.20/-ийн Төрийн байгуулалтын байнгын хороогоор “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр сонгуулийн санал тоолох төхөөрөмж /хар машин /-ийн ашиглалтын хугацаа дууссан талаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Баяндүүрэн мэдэгдэв.

Тэрээр “Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг 2012 онд АНУ-ын “Dominion Voting Systems” компаниас авсан байгаа. Нийт 3,000ш төхөөрөмжийн ашиглалтын хугацааны дууссан. Манайхаас өмнө хэрэглэж эхэлсэн Филлипин улс санал тоолох төхөөрөмжөө сая болж өнгөрсөн сонгуулиар 3 дахь удаагаа солиод байна.
Одоо 3,000ш төхөөрөмж шинээр нэмж авах зайлшгүй шаардлагатай. Саналаа ЭЗХЯ-нд хүргүүлсэн бөгөөд 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгаагүй байна. Гэрээ хэлцэл байгуулах, тээвэр ложистик, нийлүүлэлтэд 1 жилийн шинэчлэлийн хугацаа шаардлагатай” гэв.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.