Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татахаар болжээ

Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татахаар болжээ

Элчин сайд А.Төмөрийн гэргий, 41 настай Л.Орхон энэ сарын 9-ний /2025.05.09/ шөнө Бангкок хотын Клонг Тоэй дүүргийн Сукхумвит 24 дэх орон сууцны 17 давхраас унаж, харамсалтайгаар нас барсан. Энэ хэрэг намжилгүй өдий хүрч, гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй гэгдэж байгаа.

Тэгвэл түүнийг албан тушаалаас нь эгүүлэн татахаар болсон аж. Шийдвэр хараахан албажаагүй байгаа тухай мэдээлэл өглөө.

content 2215 Амарсанааг

Элчин сайд А.Төмөрийн аав нь Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа. Ж.Амарсанаа нь Монгол Улсын гавьяат хуульч, академич, профессор ба хууль зүйн ухааны болон шинжлэх ухааны докторын эрдмийн зэргийг тус тус хамгаалжээ. Түүнийг 2012 онд Үндсэн хуулийн цэцийн даргаар томилж, 2016 онд Ж.Амарсанааг эргүүлэн татах тухай асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж, огцруулсан юм байна. 

content 2215 Төмөрөө

Харин түүний хүү А.Төмөр нь Гадаад харилцааны яаманд 10 гаруй жил ажилласан байна. Сүүлд ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирлаар ажиллаж байсан тэрбээр 2020 онд анх удаа дипломат албан тушаалд томилогдож Тайландын Хаант Улсыг зорьсон аж. Одоогоор тав дахь жилдээ элчин сайдаар ажиллаж байгаа юм.

content 2215 Ehee

Талийгаач эхнэрийнхээ цогцсыг цагдаа нар ирэхээс өмнө 4 давхраас 1 давхар луу буулгасан, ар гэрийнхэн нь 05 сарын 09-10-ны шилжих шөнө 03 цагт Бангкокт буусан, өглөө нь 10 цагт моргт очсон, оршуулга нь 05 сарын 12-ны өглөө 06 цагт болсон зэрэг мэдээллүүд анхаарал татаж байгаа билээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.