Даяар Дуурсагдах Далай Даян Дархан аварга Ж.Мөнхбатыг дурсаж, хүндэтгэл үзүүлэх ёслол зургаадугаар сарын 3-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальт, Олимпын наадмын анхны мөнгөн медальт, Даяар Дуурсагдах Далай Даян Дархан аварга, профессор Ж.Мөнхбатыг дурсаж, хүндэтгэл үзүүлэх ёслол зургаадугаар сарын 3-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Хөшөөний нээлтэд зориулж аваргын түүхэн замналын үзмэрийг нээсэн бөгөөд өсвөрийн 64 бөх барилдуулж, бэсрэг наадам хийнэ. Хөшөөний нээлтийн ёслолд Ц.Дамдиншарав, Д.Сэрээтэр нарын зэрэг чөлөөт бөхийн анд найз, үндэсний бөхийн цолтнууд мөн гэргий Ө.Тамир, хүү Хакүхо М.Даваажаргал нарын зэрэг олон хүн энэ ёслолд оролцоно.
Бөхөө хүндэтгэн дээдэлдэг ард түмэн, бөхийн хамт олон, их спортын үе үеийн зүтгэлтнүүд, "Их шавь" сургуулийн багш, ажилчид төгсөгчдийг хүндэтгэлийг ёслолд хүрэлцэн ирэхийг Зохион байгуулах комиссоос урьсан байна.
Хөтөлбөр:

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.