Л.Оюун-Эрдэнийн хувь заяаг шийдэх 126 кнопны задаргаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг өнөөдөр үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл 126 гишүүн анх удаагаа Засгийн газрын хувь заяаг дэнслэх гэж байна.
УИХ-ын 126 гишүүнийг намын харьяаллаар авч үзвэл:
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх асуудалд намуудын нэгдсэн байр суурь гэхээс илүү хувь улстөрчдийн хандлага, үзэл бодол, эрх ашиг, сонирхол илүүтэй нөлөөлөх болов уу. Өөрөөр хэлбэл МАН дотор Л.Оюун-Эрдэнийг унагах сонирхолтой гишүүд байгаатай адил АН дотор Л.Оюун-Эрдэнийг дэмжих бүлэглэл ч бий. ХҮН намынхан мэдээж Хамтарсан Засгийн газраас гарахгүй гэж чичирч байгаа тул наймуулаа Ерөнхий сайдад итгэл үзүүлэх болов уу. Магадгүй дараагийн Засаг байгуулагдсан ч ХҮН-ийг оруулна гээд тохироо хийчихээгүй бол шүү дээ.
Харин Үндэсний эвсэл хийгээд ИЗНН-ынхан хоёрдугаар ээлжинд хоолондоо орох гэж яарч байгаа тул Оюукийн эсрэг кноп дарна. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаараа үлдвэл дараагийн танхимдаа тэднийг оруулна гэдгээр тохироо хийчихсэн байхыг мөн үгүйсгэхгүй.
МАН, АН-ын гишүүд аль талд кноп дарах вэ гэдэг хамгийн адармаатай асуудал. Юутай ч МАН-аас хэн Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй вэ эсрэгээрээ АН-аас хэн итгэл үзүүлэх вэ гэдэгт урьдчилсан прогноз хийж үзье.
МАН – Л.Оюун-Эрдэнийг дэмжихгүй байж мэдэх гишүүд:

АН – Л.Оюун-Эрдэнийг дэмжих магадлалтай гишүүд

УИХ-ын нийт 126 гишүүний олонх буюу 64 нь одоогийн Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхээр дэмжсэн кноп дарсан тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ ажлаа үргэлжлүүлэх боломжтой болно. Дээрх задаргаанаас анализ хийж үзэхэд МАН-ын 68 гишүүний 15+ орчим нь намын даргынхаа эсрэг санал өглөө гэхэд АН-аас тэр анзааны гишүүн МАН-ын даргыг дэмжих болов уу. Дээр нь ИЗНН, ХҮН намынхныг багцалж чадах юм бол Л.Оюун-Эрдэнэ 70 гаруй гишүүний саналаар суудалдаа үлдэх магадлалтай.
Гэхдээ энэ бол таамаг төдий. Өнгөрсөн амралтын өдрүүдэд талууд эцсийн хороо хийж, тохироогоо тохиролцсон байж таарна. Таах аргагүй. Тайзан дээр бэлдсэн жүжиг л тавигдана. Найруулагчид нь аль хэдийнэ зохиолоо батлуулчихсан суугаа биз ээ.
Г.Ууганбаатар
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.