ШУУРХАЙ: Ерөнхий сайд Д.Амарбаясгалан, спикер Ж.Энхбаяр гэсэн хувилбар хүчтэй яригдаж эхэлжээ

ШУУРХАЙ: Ерөнхий сайд Д.Амарбаясгалан, спикер Ж.Энхбаяр гэсэн хувилбар хүчтэй яригдаж эхэлжээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана. Хуралдааны шийдвэрээр дараагийн Ерөнхий сайдын нэр тодорно. Аль хэдийнэ УЗ-өө хуралдуулаад Бага хурлаараа баталчих Ерөнхий сайдын нэр дээрээ тохирч чадахгүй байгаа учраас өнөөдрийг хүртэл таамаг, тааврын түвшинд дараагийн Ерөнхий сайд нарын хувилбар яригдсаар буй.

Далаад оныхноос тунаж үлдсэн хоёр нэр бол ЕТГ-ын дарга Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, 80-аад оныхноос Н.Учрал нэмээд бүр анхны хувилбар спикер Д.Амарбаясгалан. Ийм дөрвөн кандидатын дунд Ерөнхийлөгч ёстой тийрч суугаа өдрүүд.

Итгэлтэй, үгнээс гардаггүйг нь бодвол Г.Занданшатараа зүтгүүлчихмээр байдаг. Гэтэл гомдсон хоёр дүү (Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ) буруу хараад суучихсан.

Ингээд дараагийн хүчтэй яригдаж буй хувилбар Ж.Энхбаяр спикер, Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болох хувилбар хүчтэй яригдаж байгаа бөгөөд явж явж энэ нь ч УЗ болон Бага хурлаас хамгийн их дэмжлэг авч магадгүй байгаа талаар эх сурвалж хэлэв.

Гэхдээ эцсийн эцэст Г.Занданшатар Ерөнхий сайд болох хувилбар бараг эцсийн шийдвэр байх болов уу гэсэн амьсгаатай байгаа аж.

М.Үүрийнтуяа

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.