УИХ-ын чуулган 20 цагт хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшсэн Г.Занданшатарын асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулган 20 цагт хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшсэн Г.Занданшатарын асуудлыг хэлэлцэнэ

18.00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана МАН дараагийн Ерөнхий сайдаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа Улсын Их Хуралд орууллаа.

Улмаар УИХ Ерөнхий сайдын томилгоог өнөөдөр хэлэлцэх эхлэхээр болжээ. Тодруулбал, өнөөдөр 18.00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.

 

 

 

 

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.